"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг" | News.MN

"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга хийлээ.

-Өчигдөр та зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудлаар ярилцлага өгсөн нь Цэцийн даргын талд байгаа юм шиг олон нийтэд  ойлгогдсон?

-Буруутгаад дайрч байгаа хүмүүс миний ярилцлагыг сайтар анхааралтай уншаасай гэж хүсэж байна.

-Та үүнийгээ арай дэлгэрэнгүй тодруулж болох уу?

-Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан өөр улсын Эрүүгийн хуулиас дархан эрх ямбаар хамгаалагдсан байдаг үнэнийг хэлсний төлөө нилээн дайруулж байна. Энэ дархан эрх зөвхөн Монголын биш бүх орны өндөр албан тушаалтанд үйлчилдэг. Монголд яваа, дайрч өнгөрөх Солонгос, Японы, Фижийн гээд бүгдэд нь. Үүнийг би зохиогоогүй. Байгаа нь л энэ. Олон улсын хуулийн хөгжил, хувьсал, хэрэглээ, практикийг судалж, мэргэжлийн нарийвчилсан дүгнэлт гаргаж байдаг НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын баримт бичгийг судлаад үзэхэд тодхон харагдана. Бүр "төрийн албан тушаалтны" гэж тодотгож байгаад л илтгэл гаргадаг.

БНСУ-ын тал дээрх дархан эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас цааш аяллыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Түүнээс дан ганц манай талын үгээр айлын төр засаг хөдлөхгүй. Тэд ч олон улсын хуулийг мэдэж байгаа. Тэдний дэлхийгээр нэг айлчлал арга хэмжээ хийж буй төрийн өндөр хаагчдад энэ л дүрэм үйлчилж байгаа.

Би хувь хүний үйлдлийн зөв бурууг огт яриагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Тэгэх ч ёстой. Асуудалд холбогдсон хүн ч төрийн албан ажлаа дуусган буцаж БНСУ-д ирээд тайлбараа өгнө гэсэн байна билээ. Энэ нь бас зөв.

Олон нийтийн сүлжээн дэх уур амьсгалыг би мэдэрч, ойлгож байгаа. Хэрэв үнэн бол хариуцлага шаардах нь зөв. Гэхдээ дархан эрхийн асуудал бол биднээс үл хамаараад оршин тогтнож буй эрх зүйн институц. Үүнийг би өөрчилж чадахгүй. Мэргэжлийн хүний хувьд энэ үнэнийг хэлэх л ёстой. Түүнээс олонд таалагдах гэж би  гуйвуулж байхгүй мэт мэлзэн ярих эрхгүй. Хоёр орны хууль хяналтын байгууллагууд учрыг нь олж, хужрыг нь тунгаах байлгүй дээ. Та бүхэн надад эргэлзэж байвал НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын сайт руу орж өөрсдөө үзэж болно шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2019-11-05 202.179.31.90

новшнууд юу яриад байна, хувийн цэцэрлэгтэй бас хувийн хуультай, манай хүүхдүүд Монголын ард түмнийг тоглом гэж боддог юм уу

Avatar

Ббб 2019-11-05 211.36.132.190

Энэ бас хөлдүү гар байна шүү. Олон улсын хууль дүрэм дээр чинь тэгээд хүнд улаан цайм бэлгийн дарамт учруулсан албан хаагчыг зүгээр явуулна гээд бичсэн байдаг юмуу? Тэнэг хүн хуурч байгаа юм шиг ярихаа болих хэрэгтэй. Ийм луйварчидыг өмөөрч байгаа хүн өөрөө ч шалгуулах нь дээр шүү дээ.

Avatar

зочин 2019-11-05 49.0.144.55

төрийн албан тушаалтан хэн ч бай МОНГОЛ улс гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр албан тушаалтанд хүндэтгэлтэй хандах нь улс орныг маань хүндэтгэж байгаа гэсэн үг. Хэрвээ БНСУ нэр төрд нь халдсан бол бараг ард түмнээс уучлалт гүйлгах хэрэгтэй. Бид хүчирхэг байх ёстой байх битгий хувь хүнийх нь үүднээс хандаад байгаач энэ сөрөг комет бичээд байгаа хүмүүс.

Avatar

донгосов 2019-11-05 66.181.161.80

Европын орнуудын ерөнхий сайд нар гудамжаар дугуй унаад л явж байдаг. Манайд л дандаа гэмтэй хүмүүс шиг бусдаас тусгаарлаж, эрх ямбанд умбасан дарга нар байх юм. Ингэхээр тэр олон улсын энэ тэр гэж ялыг нь даахгүй хэрнээ ямбаа цагаатгах хэрэггүй дээ, сайд гуай

Avatar

иргэн 2019-11-05 66.181.166.36

НҮБ-ЫН ЭНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ ҮЗЭЭРЭЙ IMMUNITY OF STATE OFFICIALS FROM FOREIGN CRIMINAL JURISDICTION

Avatar

Зочин 2019-11-05 175.38.170.112

Жинхэнэ самардаг саад байна даа

Avatar

иргэн 2019-11-05 202.179.25.250

Хуцдаг Төрийн өндөр Албан тушаалтны Эрх ямба Олон улсын хуулиар зохицуулагддаг гээд Гадны оронд Хурал цуглаанд явах даа Охид хүүхэн чангааж б**с бөөр базаад илээд явах Эрх байхгүй шүү дээ Тийм Эрх ямба зөвхөн Монгол улсад ямарч Гэмт хэрэг үйлдсэн Хариуцлага хүлээдэггүй Хууль Дарга нарт үйлчилдэг байх Гадны Улс оронд манай Дарга нарт үйлчилдэг тусгай Эрх ямба байдаг гэж үү

Avatar

иргэн 2019-11-05 66.181.166.36

хувь хүнтэй холбоотой, эсвэл болсон үйл явдлын талаар юу ч хэлээгүй л байхын. зөвхөн олон улсын түвшинд дагаж мөрддөг хууль дүрмийн талаар тодруулга тайлбар өгсөн байнштээ

Avatar

Зочин 2019-11-05 192.82.77.217

Цогтбаатарыг халаачээ Хүрэлсүхээ. Дипломатуудаар хар тамхи зөөлгөлөө, виз олгож 800 хятад оруулж ирж мөнгө угаах гэмт хэрэг хийлгэлээ. Энэ яасан халагддаггүй оффшорчин этгээд вэ. Монгол Улс Цогтбаатар, Батзандангийн ах Батсуурь, Батзандан нарт өргүй. Эднийг дахиж сонгохгүй шүү монголчуудаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж