"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

"Төрийн өндөр албан тушаалтны эрх ямба олон улсын хуулиар зохицуулагддаг"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга хийлээ.

-Өчигдөр та зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудлаар ярилцлага өгсөн нь Цэцийн даргын талд байгаа юм шиг олон нийтэд  ойлгогдсон?

-Буруутгаад дайрч байгаа хүмүүс миний ярилцлагыг сайтар анхааралтай уншаасай гэж хүсэж байна.

-Та үүнийгээ арай дэлгэрэнгүй тодруулж болох уу?

-Олон улсын заншилт болон гэрээ конвенцид суурилсан хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтан өөр улсын Эрүүгийн хуулиас дархан эрх ямбаар хамгаалагдсан байдаг үнэнийг хэлсний төлөө нилээн дайруулж байна. Энэ дархан эрх зөвхөн Монголын биш бүх орны өндөр албан тушаалтанд үйлчилдэг. Монголд яваа, дайрч өнгөрөх Солонгос, Японы, Фижийн гээд бүгдэд нь. Үүнийг би зохиогоогүй. Байгаа нь л энэ. Олон улсын хуулийн хөгжил, хувьсал, хэрэглээ, практикийг судалж, мэргэжлийн нарийвчилсан дүгнэлт гаргаж байдаг НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын баримт бичгийг судлаад үзэхэд тодхон харагдана. Бүр "төрийн албан тушаалтны" гэж тодотгож байгаад л илтгэл гаргадаг.

БНСУ-ын тал дээрх дархан эрхийг хүлээн зөвшөөрсөн учраас цааш аяллыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэрэг. Түүнээс дан ганц манай талын үгээр айлын төр засаг хөдлөхгүй. Тэд ч олон улсын хуулийг мэдэж байгаа. Тэдний дэлхийгээр нэг айлчлал арга хэмжээ хийж буй төрийн өндөр хаагчдад энэ л дүрэм үйлчилж байгаа.

Би хувь хүний үйлдлийн зөв бурууг огт яриагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Тэгэх ч ёстой. Асуудалд холбогдсон хүн ч төрийн албан ажлаа дуусган буцаж БНСУ-д ирээд тайлбараа өгнө гэсэн байна билээ. Энэ нь бас зөв.

Олон нийтийн сүлжээн дэх уур амьсгалыг би мэдэрч, ойлгож байгаа. Хэрэв үнэн бол хариуцлага шаардах нь зөв. Гэхдээ дархан эрхийн асуудал бол биднээс үл хамаараад оршин тогтнож буй эрх зүйн институц. Үүнийг би өөрчилж чадахгүй. Мэргэжлийн хүний хувьд энэ үнэнийг хэлэх л ёстой. Түүнээс олонд таалагдах гэж би  гуйвуулж байхгүй мэт мэлзэн ярих эрхгүй. Хоёр орны хууль хяналтын байгууллагууд учрыг нь олж, хужрыг нь тунгаах байлгүй дээ. Та бүхэн надад эргэлзэж байвал НҮБ-ын Олон улсын хуулийн комиссын сайт руу орж өөрсдөө үзэж болно шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж