Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эмэгтэй хүний нүцгэн цогцос олдсон аймшигт хэрэг есдүгээр сарын 15-ны өдөр гарсан. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид хохирогч эмэгтэйг хамтран амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гурван этгээдийг есдүгээр сарын 18-ний өдөр Буянт-Ухаа орчмоос баривчилсан билээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч хэрэг нь прокурорын шатанд шилжин хянагдаж буй. Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны нутагт байрлах Сэлбэ голын эргээс 48 настай эмэгтэйг хүчирхийлэн, зодож амь насыг нь бүрэлгээд зугтсан аймшигт хэрэг гарсан юм. Тухайн үед цагдаа нар хэргийн газрыг шалгахад эмэгтэйн биед олон тооны ил харагдах шарх зодуулсны улмаас үүссэн байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөн, нүцгэн олдсон байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ