Хонгконгийн удирдагчид итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ | News.MN

Хонгконгийн удирдагчид итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ

Хонгконгийн удирдагчид итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ

Хонгконгийн удирдагчид итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ

Шанхай хотноо болж буй Хятадын Олон Улсын Импорт Экспортын үзэсгэлэнг нээх гэж ирсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр /2019.11.04/ Хонгконгийн удирдагч Кэрри Ламыг хүлээн авч уулзжээ.

Ши Жиньпин, Кэрри Лам нар таван сарын өмнө буюу Хонгконгод эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм.

Уулзалтын үеэр Ши Жиньпин Кэрри Ламыг үймээн самуунтай хүнд нөхцөл байдалд дэг журам тогтоохын төлөө ажиллаж байгааг сайшаагаад түүний бодлого, цаашдын үйл хэрэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү уулзалтын дараагаар Кэрри Лам Хятадын Засгийн газрын Шадар сайдтай уулзахаар болсон ба энэ уулзалтын дараагаар эх газрын Хятадын зүгээс Хонгконгийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт орж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 202.126.88.202

udirdagchidad gej bichihgui biluu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж