Грект хөргүүртэй бүхээгнээс 41 цагаачийг илрүүлжээ | News.MN

Грект хөргүүртэй бүхээгнээс 41 цагаачийг илрүүлжээ

Грект хөргүүртэй бүхээгнээс 41 цагаачийг илрүүлжээ

Грект хөргүүртэй бүхээгнээс 41 цагаачийг илрүүлжээ

Грекийн цагдаа нар өчигдөр /2019.11.04/ тус улсын хойд хилийн орчимд явж байсан ачааны машины бүхээгнээс 41 цагаачийг илрүүлсэн байна. Тэд бүгд эсэн мэнд байсан ч зарим нь агаарын дутагдалд орсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Цагаачид бүгд Афганистаны иргэд байсан ба Туркээс Грекээр дайран Европ хүрэхээр явж байсан ачааны машины жолооч, 40 настай Гүржийн иргэнийг баривчлан саатуулаад байгаа тухай “BBC” мэдээлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Британийн Эссексээс мөн л ачааны машины хөргүүртэй бүхээгнээс 39 цогцос илрүүлсэн хэрэг гарч, одоо ч хэргийг шалгаж дуусаагүй байна. Үүнээс хойш цагаач, дүрвэгчдийн ихээр чиглэдэг улс орнуудын хилийн хяналт шалгалт чангараад байгаа юм. Ялангуяа цагаачид энэ мэтчилэн ачааны машины бүхээгэнд нуугдан хилээр нэвтрэх нь түгээмэл байдаг аж.

Грек улс нь Ойрх Дорнодоос Европ тивийг чиглэсэн дүрвэгчдийн гол зам бөгөөд одоогийн байдлаар 35,000 орчим дүрвэгч Грекийн арал дээрх дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм. Эдгээр дүрвэгчдийн ихэнх нь ямар нэг аргаар Европ руу нэвтрэх зорилготой. Харамсалтай нь хууль бус аргаар хил давах гэж байгаад агаарын дутагдалд орж амиа алдах, живэх, хүний наймааны золиос болох зэрэг эрсдлүүд тэднийг хүлээж байдаг юм.

Эх сурвалж: The Guardian, BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-05 192.82.65.103

islamiin durvegchid islamiin bayan ornuudruugaa yavj boldoggui yum baihda. shashin negt ah duu nartaatusaldaggui mon mulguu hargis uls shuu. muu heleed baidag buruu nomt christianii evropruu ami temtsen zutgehiin uchir yu ve.

Avatar

Зочин 2019-11-05 83.251.83.0

BUGDIIG N DALAID JIVUUL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж