Ажлын дөрвөн өдөртэй болсноор бүтээмж 40 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Ажлын дөрвөн өдөртэй болсноор бүтээмж 40 хувиар өслөө

Ажлын дөрвөн өдөртэй болсноор бүтээмж 40 хувиар өслөө

Долоо хоногийн ажлын өдрүүдийг нэгээр цөөлж,  дөрвөн өдөртэй болохыг туршиж үзсэн Япон дахь "Майкрософт" компанийн хамт олон ажлын бүтээмж 40 хувиар өссөн үр дүнг өнгөрсөн долоо хоногт тайлагналаа.

Майкрософт өнгөрсөн зун ажил, амьдралын тэнцвэрт байдал, ажлын бүтээмж, ажилчдын уян хатан ажиллах цагийг анхаарсан "Ажил-Амьдрал сонголт аян" хэрэгжүүлж, түүнийхээ хүрээнд дээрх туршилтыг хийжээ.

Япон дахь "Майкрософт" өнгөрсөн наймдугаар сард баасан гаригийг амралтын өдөр болгож туршаад тус сарын ажлын бүтээмжийг 2018 оны наймдугаар сарынхтай харьцуулахад ажлын бүтээмж 39.9 хувь өссөн хэмээх гайхалтай үр дүн гарчээ. Компани ажилчдынхаа цалинг хэвийн олгосон гэнэ. Компани мөн хурдын цагийг 30 минутаар хязгаарлаж, цахим харилцаагаа сайжруулжээ.

"Майкрософт" дээрх туршилтыг хийж үр дүнг нь хүртсэн анхны компани биш. Өмнө нь Энпрью Барнесаар удирдуулсан Шинэ Зеландын Перпетуаль Гарден байгууллага дээрх туршилтыг хийж, ажилтан болон байгууллагад аль алинд нь ашигтай байгааг ойлгож, түүнээс хойш ажлын дөрвөн өдрөөр ажилласаар байна.

Өнгөрсөн жил "Ирээдүйн ажлын байр болон ажиллах хүчний Кронос дахь институт"-ын хийсэн судалгаанаас харахад найман орны 3000  ажилчдын ихэнх нь ажлын дөрөв болон түүнээс цөөн өдөртэй болохыг дэмжсэн байна.

Ажлын дөрвөн хоног "Майкрософт"-ын ажилчид болон ажлын бүтээмжид сайнаар нөлөөлөөд зогссонгүй. Өмнөх жилийнхтэй харьцуулж харахад цаасны хэрэглээ 58.7 хувь, цахилгааны хэрэглээ 23.1 хувиар буурч байгаль орчинд ээлтэй өөрчлөлт гарчээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: businessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж