Төмөр савх цахилгааны залгуурт шургуулсны улмаас бага насны хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Төмөр савх цахилгааны залгуурт шургуулсны улмаас бага насны хүүхэд нас баржээ

Төмөр савх цахилгааны залгуурт шургуулсны улмаас бага насны хүүхэд нас баржээ

Онцгой байдлын ерөнхий газарт  өчигдөр /2019.11.04/ ой хээрийн түймэр болон хүн намагт шигдсэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,  Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн Адагийн-Овоо гэдэг газар өчигдөр ой хээрийн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 11.35 цагт дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар, сайн дурын иргэд нийлсэн нийт 102 хүн 20 автомашин, таван мотоциклтой хээрийн түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар  17.50 цагт хээрийн түймрийг унтрааж, тус сумын Засаг дарга Д.Базаргүр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Мөнхтөр нарт хүлээлгэн өгсөн байна. Түймэр гарсан “Адагийн-Овоо” гэдэг газар нь аймгийн  төвөөс баруун урд зүгт 55 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т байдаг аж. 

20 НАСТАЙ ЗАЛУУ НАМАГТ ШИГДЖЭЭ

Мөн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн Хорин тав гэдэг газарт 20 настай эрэгтэй намагт шигдсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, сэтгэцийн өөрчлөлттэй 20 настай эрэгтэй Д-г аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 минут ажиллан эсэн мэнд намгаас  гаргаж яаралтай түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

ХАР ТОЛБО ҮҮСГЭЖ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОХИРДУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өчигдөр иргэний мэдээллийн дагуу “Боса импекс” ХХК-ийн бууз, баншны цехийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар аравдугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэл явуулахдаа тус цехийн ажилчид гурил зуурагч төхөөрөмжийн жийргэвч резин нь элэгдэж хар бал бүхий толбо үүсгэж байсныг дотоод хяналтаар илрүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авалгүй үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүн гадны бохирдлоор бохирдсон болох нь тогтоогдсон байна. Тус хэрэгт Зөрчлийн хэрэг нээн ажиллаж буй.

5 НАСТАЙ ХҮҮХЭД ГАРЦГҮЙ ГАЗРААР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА МАШИНД МӨРГҮҮЛЖЭЭ

Тээврийн   цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс  өчигдөр нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 260  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас таван  хүн гэмтэж бэртсэнээс нэг нь  бага насны хүүхэд байжээ.  Тодруулбал, өчигдөр 18.00 цагийн орчимд  Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Доржийн гудамж “97-р” сургуулийн зүүн замд явган зорчигч таван  настай А нь ахынхаа хамт  гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ Тoyota Land-Cruiser маркийн автомашинд мөргүүлж хөнгөн  гэмтжээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЦАХИЛГААНД ЦОХИУЛАН НАС БАРЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг  өчигдөр гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас барсан байна. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж