Дөрвөн охиныг аавтай нь дайрч хөнөөсөн жолоочид тэнсэн харгалзах ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Дөрвөн охиныг аавтай нь дайрч хөнөөсөн жолоочид тэнсэн харгалзах ял оноожээ

Эльвин Хуббард гэх жолооч 2018 оны долдугаар сард Дилэвэрь хурдны замаар пикап загварын машин жолоодож явахдаа дөрвөн охиныг эцэгтэй нь хамт дайрч амь насыг нь хөнөөсөн хэргээ хүлээсэн ч ердөө нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсчээ.

Хуббард хурдны замаар анхаарал муутай явж байгаад осол гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Ноён Тринидэдийн гэр бүл 2018 онд долдугаар сарын 4-нд тусгаар тогтнолын баярт оролцоод  аялалаа дуусган Тийнэк дэхь гэрлүүгээ явж байхдаа уг ослын хохирогч болжээ. 61 настай Аудиэ Марквиз Тринидэд болон түүний охид болох 20 настай Кэйтлин, 17 настай Данна, 14 настай ихэр Мэллиса ба Эллисон нар ослын үеэр газар дээрээ нас барж, охидын ээж 53 настай Мэри Рөүз Баллоканаг Тринидэд хөнгөн бэртэж хорвоо дээр орь ганцаараа бэлбэсэрч үлдсэн байна.  Нью Жэрсигийн шүүгч Кэлвин Л.Скот өнгөрсөн баасан гариг/10.01/-т жолоочид ганцхан жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Хуббард хэрвээ тэнсэн харгалзах хугацаандаа дахин осол гаргавал  14 жил хоригдох ял сонсох юм.

Орь ганцаар үлдсэн хатагтай Тринидэд жолоочид дор хаяж 14 жил (тус нутгийн хуулинд тухайн төрлийн хэргийн дээд хэмжээний шийтгэл) хорих ял шууд оноох болов уу хэмээн бодож байжээ. Тэрбээр "Жолооч насаараа зовсон ч миний хань, дөрвөн охины амийг төлж барахгүй" хэмээн шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

2018 оны арваннэгдүгээр сард Хуббардыг таван хүний аминд хүрсэн үндэслэлээр хэрэг үүсгэн сэжигтнээр татсан боловч шүүх хурал дээр хэргийг хэлэлцэх үед ялын зэргийг нь бууруулан хөнгөн ангилалд багтаасан байжээ.

Прокурорууд Хуббардад дор хаяж зургаан жил хорих ял оноох ёстой хэмээн заргалдсан ч Хуббардыг өмгөөлөгч Жон Кирк "Жон Кирк өөрийн удирдлагагүйгээр найтаах болон хааяа ухаан алдаж унадаг өвчин /COPD/-өөр шаналж байгааг нь шүүгчид тайлбарласан юм байна. Харин Хатагтай Тринидэд шүүхийн шийдвэрийн талаар "Өнөөдөр би гэр бүлийн бүх гишүүдээ дахиад хөнөөлгөчисөн юм шиг доромжлол мэдэрч байна" хэмээн ярьжээ.

https://www.gofundme.com/f/trinidad-family-tragedy-amp-support xуудсаар дамжуулан Тринидэдийн гэр бүлд туслахаар хандив цуглуулж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nextshark.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж