СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ | News.MN

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.11.05/ Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул  хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Асуух зүйл алга. Санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм байна. Өргөдлийг нь сонсож болох уу эсвэл тарааж өгөх юм уу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Өргөдлийг одоо тарааж өгнө. Дараа нь уншиж танилцуулж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа гэж танилцууллаа. Уг нь хариуцлага тооцох асуудал яригдсан гэж ойлгосон. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх , хариуцлага тооцож чөлөөлөх хоёр өөр асуудал. Эхлээд ярихдаа УИХ-ын дарга хариуцлага тооцож чөлөөлнө  гэж байсан атлаа өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх гэж оруулж ирлээ. Таны байр суурь өөрчлөгдчихсөн юм уу.  Энэ нь хариуцлага тооцож байгаа хэлбэр юм уу эсвэл өөрийн хүсэлтээр нь чөлөөлж байгаа гэж ойлгох юм уу. Манайд хариуцлага ярихаар дандаа  өөр тийшээ болчихдог ийм байдал бий болчихсон.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор өгсөн зөвлөмжийн дагуу  СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг ярьсан.үүсч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  СЗХ-ны дарга чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн. Дараа нь  Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохоор оруулж ирж байна.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 61.5 хувиар дэмжлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 108.172.124.216

zov sh dee yadaj 2 hariuzlagagui sandliin bogloosiig ch bolov zailuulj baival sain l bn

Avatar

Zochon 2019-11-05 122.201.21.113

Энэ харин их шудрага хүүхэн санагдаад бгаамдаа, Олиггүй юмнууд загнуулснаа бичээд савирч байхыг бодоход сайн дарга байжээ. Ийм дайчин хүүхнүүд хаа ч алзахгүй дээ.

Avatar

иргэн 2019-11-05 103.229.123.27

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.164.110

ОНГОНДААМ нэг дэд даргын албан тушаалыг цус харвасан хүнээр 3 жил хашуулсан даа ҮҮНИЙГЭЭ мэдэж байгаа болвуу. ОДОО нөгөө нэг цүнх баригчаа тавихым болвуу ЯАНАА МАНгаруудаа

Avatar

irgen 2019-11-05 43.228.129.56

mash sain bna. ajlaa hiihgui, dandaa heruul hiij, ooriigoo reklamdaj, oodoos ni ug helsen huniig nuhchin darj irsen avilgachin, daranguilagch, oortoo durlagch teneg avgaig zailuulj baigaad salbaryn bid bayarlaj baina, odoo manai salbar saihan hugjino. ogt ajlaa medehgui huneer heden jil samruullaa. aimshgiin hudalch avgai shuu dee. sain baina.

Avatar

зочин 2019-11-05 203.91.115.47

Ажлаа хийж чаддаг мэдлэг туршлагатай салбартаа мэргэшсэн хүнйг шахсаар байгаад ажлыг нь өгүүлчихлээ одоо Сангийн саад Хүрэлбаатар нь нэр цэвэр өөрийн саналаар ажлаа өгөөсэй дөө

Avatar

Зочин 2019-11-05 108.172.124.216

Hurelbaatar hamgiin turuund zailah estoi ene 2 toigoo hotlolzood zailah estoi.

Avatar

Зочин 2019-11-05 64.119.26.97

Nyamka Hurlee 2 bas hariutslaga huleej ogtsroh yostoi.

Avatar

Зочин 2019-11-05 67.180.129.0

shudarga, zutgeltei, bolovsroltoi huniig bol manaihan demjihgui l dee. аль зальтай, хуурамч дуртэй нь дээрээ гарна.

Avatar

Иргэн 2019-11-05 202.21.124.130

Монгол улс саарал жагсаалтад орсон нь уулаасаа УИХ, ЗГ -ын улс төрийн дээд албан тушаалтнууд, хууль шүүхийнхний заваарсан увайгүй, ёс зүйгүй үйлдлүүдээс л болсон шүү дээ. Тэгсэн мөртлөө хулгайч, 60 тэрбумчин, ЖДҮ-чин нөхдүүд зүгээр л нэг хүнд хамаг бурууг тохоод өөрсдөө уснаас хуурай гарч байх шив. Ичиж үхмэрүүд.

Avatar

irgen 2019-11-05 64.119.24.218

Hyamdorj HUrelbaatar 2 chuluulughdunu biz dee

Avatar

монгол хүн 2019-11-05 202.21.107.71

мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнд хариуцлага тооцож өөрсдөөсөө бурууг зайлуулдаг арчаагүй энэ улс төрчдөөсөө салах юмсан

Avatar

Иргэн 2019-11-05 116.84.110.178

Мөрөөрөө ажлаа хийж чадаагүй болохоор л зайлуулж байгаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж