СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.11.05/ Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул  хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Асуух зүйл алга. Санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм байна. Өргөдлийг нь сонсож болох уу эсвэл тарааж өгөх юм уу.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Өргөдлийг одоо тарааж өгнө. Дараа нь уншиж танилцуулж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа гэж танилцууллаа. Уг нь хариуцлага тооцох асуудал яригдсан гэж ойлгосон. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх , хариуцлага тооцож чөлөөлөх хоёр өөр асуудал. Эхлээд ярихдаа УИХ-ын дарга хариуцлага тооцож чөлөөлнө  гэж байсан атлаа өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх гэж оруулж ирлээ. Таны байр суурь өөрчлөгдчихсөн юм уу.  Энэ нь хариуцлага тооцож байгаа хэлбэр юм уу эсвэл өөрийн хүсэлтээр нь чөлөөлж байгаа гэж ойлгох юм уу. Манайд хариуцлага ярихаар дандаа  өөр тийшээ болчихдог ийм байдал бий болчихсон.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор өгсөн зөвлөмжийн дагуу  СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг ярьсан.үүсч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  СЗХ-ны дарга чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн. Дараа нь  Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохоор оруулж ирж байна.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 61.5 хувиар дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж