Э.Одгэрэл “Инканто” брэндийн  албан ёсны нүүр царайгаар тодров

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Э.Одгэрэл “Инканто” брэндийн  албан ёсны нүүр царайгаар тодров

Э.Одгэрэл “Инканто” брэндийн  албан ёсны нүүр царайгаар тодров

Өнгөрсөн тавдугаар сарын аагим халуун нартай зэрэгцэн загвар өмсөгч Э.Одгэрэлийн дотуур хувцастай зургууд цахим орчинд цацагдаж эхэлсэн нь хүмүүсийг бүр ч халууцуулах нь тэр. Тэрбээр Итали Улсын дотуур хувцасны “Инканто” брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцсон нь олон хүний нүдийг хужирласан юм.
Түүний бие хаа, насны талаар бүүр сүүлдээ түүнтэй нас чацуутнуудыг ч зэрэгцүүлж зургийг нь тавих болсон нь аргагүй загвар өмсөгч Э.Одгэрэлийн сүүлийн ажил анхаарал татсан зураг авалт болж чадсаныг харуулж байлаа.

Тэгвэл загвар өмсөгч бүсгүй маань “Инканто” брэндийн албан ёсны нүүр царайгаар тодорч цаашид хамтран ажиллах болсныг “Incanto Mongolia” пэйж” хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.11.04/ мэдэгджээ. Хамгийн эрэлттэй, үнэтэй гэгддэг загвар өмсөгч Э.Одгэрэл өмнө нь дотуур хувцасны зураг авалтад огт орж байгаагүй юм билээ. “Никитон” хамтлагийн Б.Батчулууны “Бурмаа” дууны клипийг эс тооцвол хамгийн анхаарал татсан халуухан бүсгүй хэзээ ч нүцгэлж байгаагүйгээрээ ихээхэн онцлог.Залуу насандаа нүцгэлж байгаагүй ч топ загвар өмсөгч маань тавь гарсан насандаа зориглож нүцгэлсэн нь энэ. Ийнхүү алдарт загвар өмсөгч маань тавь гаруй насандаа дэлхийн брэнд “Инканто”-г өмсч үзэсгэлэнт биеэ гайхуулан, түүний хувьд загварын карьер нь дуусах яагаа ч үгүй байгааг баталлаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж