Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ | News.MN

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр /11.04/ Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж. Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.

“Хөшөөнүүдийг өчигдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна” гэж “Сензо” констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай” гэлээ.

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрдсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-05 202.21.120.242

Хойч үе түүхээ мэдэх түүхэн хөшөөнүүд босох нь овоо доо

Avatar

Зочин 2019-11-05 66.181.184.239

Богдын хөшөөнөөс бусад нь хэрэггүй.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.184.239

Богд хааны хөшөөнөөс бусад нь хэрэггүй.

Avatar

Зочин 2019-11-05 103.14.37.8

Хөшөө биш гоё урлагийн бүтээл цөөн байвал зүгээр, хотоор дүүрсэн нас барсан хүмүүст зориулсан дүлий хөшөөнүүд.

Avatar

Зочин 2019-11-05 103.26.195.179

Сохор түвдийн дэргэд цагаан шонхор байх ёсгүй дээ арай улсын тѳсвѳѳс 13 Хѳшѳѳ барьж тэнэгтээгүй байгаа.Бид Боалингын Цэрэндорж Түвдээс ирсэн богдоос Эзэн Чингис хаанаа дээгүүр тавих учиртай.

Avatar

иргэн 2019-11-05 202.179.27.33

Энэ дэвсэж байгаа чулуу ирэх жлийн өдийд хотгор гүдгэр болох юм байна. Ямарч хатуу дэвсгэр үе алга.Чанариай юм хийж хэзээ сурах уу. Хотын даргаа.

Avatar

ЗОЧИН 2019-11-05 202.21.120.42

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨВ ХҮНД БНА ГЭХИЙН ТЭГЭЭД ЭНД ТЭНДГҮЙ "ХӨШӨӨ" СҮНДЭРЛҮҮЛЭХИЙН ЯМАР АШИГТАЙ ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? САЙХАН ЗҮЛЭГ МОД ЗАМ ТАЛБАЙ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХЭРЭГТЭЙ БНА ХОТЫН ЗАХИРАГЧАА? БИД МАШИНААР БИШ ЯВГАН ЧӨЛӨӨТЭЙ ЯВМААР БНА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж