800 Хятадаас валют, тансаг зэрэглэлийн автомашин хураав | News.MN

800 Хятадаас валют, тансаг зэрэглэлийн автомашин хураав

800 Хятадаас валют, тансаг зэрэглэлийн автомашин хураав

800 Хятадаас валют, тансаг зэрэглэлийн автомашин хураав

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн орой /2019.10.29/ нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий дөрвөн зочид буудлаас 800 орчим хятад иргэнийг саатуулсан. Тухайлбал, "Амар", "Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг үйлдэл дээр нь баримтжуулан 759 иргэнийг саатуулсан билээ. Энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг анх саатуулан, шалгасан. Үүн дээр нэмэн БНХАУ-ын 28 иргэнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хураасан гэдэг мэдээлэл ч байгаа юм. 

800 ХЯТАДЫГ ОРУУЛЖ ИРСЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА 

Тагнуулын байгууллагаас мэдээлснээр уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна. Хятад иргэд 2019 оны наймдугаар сараас эхлэн Монгол Улс руу цөөн цөөнөөр нэвтэрч 2019 оны аравдугаар 29-ний байдлаар 800-д хүрчээ. Тухай бүр Тагнуулын ерөнхий газар хяналт тавин ажиллаж байжээ.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.

БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан бөгөөд 2017 онд Кампуч, Индонези, Тайланд, мөн Европын Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэжилж байна. Уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Монгол Улсаас албадан гаргасан. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

ВИЗ ОЛГОЛТ БА СУРГАМЖ

Тусгай албаныханд саатуулагдсан 783 иргэний паспорт, бичиг баримтад Гадаадын иргэн харьяатын газрынхан шалгалт хийсэн. Шалгалтаар 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн байжээ.

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан гэдгийг албаныхан мэдээлсэн.

Бүлгээрээ яваа жуулчдад хүссэнээр нь чирэгдэлгүйгээр виз олгох Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой. Эл тогтоолоо эргэн харах шаардлага үүссэнийг зохион байгуулалтад орсон байсан энэ хэрэг харууллаа. Хэрвээ Тагнуулын байгууллага сонор сэрэмж алдсан бол FATF-ын саарал жагсаалтад орчихоод буй Монгол Улсын хувьд хар жагсаалт руу ч гулсч болзошгүй аюул дагуулах байсныг үгүйсгэхгүй. Тусгай албаныхны хараа хяналтад энэ бүхэн байсны хүчинд хожим гарах үр дагавраас сэргийлж чадлаа. Гэхдээ хууль тогтоогчид мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн тагнуул, хүчний байгууллагынхны тэмцэх ажил гээд алгуурлаж болохгүй, алдааг дахин давтан гаргахгүй байхын тулд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг ч шинээр авч үзэн, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 90.207.162.166

Батзандан гэгчийн ах хамсаатнууд энэ визийг өгсөн юм болов уу? Хөх хотоос татагдсан экс консул нэг тийм юм яриад байсан даа.

Avatar

ajliin bair,hiring xylgaichdiin medeld caitaar ochibyy,hotels! 2019-11-05 132.194.13.94

nuguu talaas xomo sexualistyydiig AJLIIN BAIRAN DEEP tatan opoltsyyldag,tsagdaagiixan,gyilagchdiig Ajliin bairaar,xangam baina.

Avatar

Зочин 2019-11-05 122.201.22.7

FATF- ын саарал жагсаалттай Нчмдоржийг холбоод,
хариуцлага тооцох тухай ярьэ эхлэв үү үгүй юу хууль хүчнийхэн мөнгө угаагчдыг олж илрүүлэв. Хууль, хүчнийхэн, Нямдоржийн халаасанд энэ мэт бүлэг зүгээр л байж байдаг юм биш үү? Мөрийтэй тоглоомын газрын нууц ноён цагдаад байсан. Нямдорж сайд ажиллаж чаддагаа харууллаа. Өмнө нь ингэж ажиллаагүйн улмаас ФАТФ-дуулсан юм байна.

Avatar

xytad cotsoopoo baigaa shyy,CAMUUND,shashnii nuluund opoltsoxgyi baix. 2019-11-05 132.194.13.94

TEEBRIIN XEREGSELD-kamer AJILUULJ XUUJ ALJ BAIGAA TUL ,TEEBRIIN XEREGSELD KAMERT -xalxabch naaj Xylgaichaas cergiileerei.

Avatar

yrbagchdaar,yadyychyyd,gydamjniixnaar tsagdaa xiicen bn.xytdad byx tobshind ni zaplaarai.gunya boss,1 xyatadiin eronxiilugchid xrm 2019-11-05 132.194.13.94

conchoop tsagdaa xiicen bna,teebriin xeregsel usryy daiplaa,MASH IX ZARDALTAI,NEG UDAAGIIN XEREGLEEGEER TARAMDSAN BAIDALTAI.
GAZAR OLGOLT XIIX NI AUYLTAI BOLLOO.
GALT TEREG,TEEVRIIN XEREGSELD kamer ajilyylax ni XUUJ ALJ BNA.
CAITAAS CHULUULUGDUX,xyatada xyrtel- JuongoMenii delgyyryydiin-Xyamdrald,Marketingad – nuluulsun baisan.

Avatar

Зочин 2019-11-05 192.82.70.135

h** hotiiin konsuliig shuud soli heregtei shd eee, 600 hujaad viza olgoh bol tiim ch hyalbar ajil bish shuu dee. getel hurdan shuurhai olgochihson l bna. Ter nuhur mongol ulsiin tuluu zurh setgeltei nuhur lav bish

Avatar

h** hotiin consul 2019-11-05 150.129.142.42

Nogoo tsenzurguigeer orood tomrood bsn gariin hiisn ajil shivdee

Avatar

Мөрдөгч 2019-11-05 103.216.196.2

Үнэн байх болтугай.хүнд итгэхэд хэцүү хорвоо болсон байна шүү.мөн энэ яс үндэс шашин гарал үүслээр жиргээ фэспүүкт яс хаяж монголчуудыг алалцуулаад байгаа хэсэг хятадууд байна.үүнийг шалгах хэрэгтэй байна

Avatar

Zochin 2019-11-05 103.212.117.123

100 саяыг гаргахад нь зарлагадсан гэхээр нь халаглаж байтал ашгүй илүү ихийг хураажээ. Больж муусайн х***а нараас

Avatar

Зочин 2019-11-05 103.212.117.123

Х у ж а а гэдэг үгийг яагаад ёс бус үгэнд оруулаад гаргадаггүй юм бол. Хятадуудыг нэрлэх аман ярианд хэрэглэдэг л үг биздээ ха ха

Avatar

Kk 2019-11-05 98.253.30.34

Huraagdsan une hurchiheer zuiluudiig tsagdaagiihan yaj husah ve geed ordiin bodol shoniin zuud bolood yavj bgaa biz.

Avatar

Зочин 2019-11-05 146.115.163.21

Gunij gutsan shinj algoo zurgiig n harahad. Ergeel iriisht gejeesht nuuren deer n hehe

Avatar

zochin 2019-11-05 202.179.31.51

Хяналтгүй, хязгааргүй жуулчны болон бизнесийн виз олгосон том толгойтой консулуудаа татаачээ. Энэ их визний ард их хэмжээний мөнгө яригдсан нь тодорхой. АТГ шалгах шаардлагатай. Хятад иргэд бөөнөөр МУ-д жуулчлаад ямар ашиг гарав. Хэдэн буудал, яашканууд л ашигтай байсан байх. Хятадуудыг албадан гаргахад зарцуулсан 100 сая төгрөгийг хэн төлөх вэ. Хятад иргэд, зуучлагч компаниудаас авилга авч виз олгосон буруутнаар төлүүлэх. Жуулчны бизнесийн виз олгох шалгуур, журамдаа өөрчлөлт оруулах цаг болжээ

Avatar

Халх 2019-11-05 202.9.42.165

Энэ виз замбараагүй олгосон, авилгалаар виз өгсөн эдгээд бол Батзандангийн ах шүүдээ. Батзанданг сайн шалгаж УИХ ын гишүүнээс нь эргүүлэн тат!!Нямдоржтой ч холбоотой ,Нямдорж чинь хятадын тагнуул !!?!

Avatar

Hehe 2019-11-05 103.212.117.123

Чи хүртэл мэддэг тагнуул гэж юу байхав дээ хө

Avatar

Зочин 2019-11-05 202.21.108.100

Хятадын махны үйлдвэрүүд, зочид буудлууд хууль бус хөрөнгө буюу Хятадын төрийн албаныхны авлигын хөрөнгө бх магадлалтай. Монгол саарал жагсаалтад багтсан нь Хятадууд мөнгө угааж Монголд хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой бж болзошгүй. МАН ын засаг, Хүрэлсүхийн засаг гарсанаас хойш Хятадууд шороо шиг ихэссэн нь цаанаа нууц тохироотой ч бж магадгүй.

Avatar

Зочин 2019-11-05 14.139.61.158

угаасаа л Монголд орж ирж байгаа ихэнх мөнгө угаах зоиулалтаар орж ирж байгаа ш дээ.
Хэдэн зуун сая тэрбум хүнтэй улсад бизнесс эрхлээд УБ-д Монголд байгаагаас илүү ашиг олох нь тодорхой байхад ийм жижиг зах зээл дээр үхсэнээ хийхэв дээ. Бод2

Avatar

Л.Л 2019-11-05 66.181.166.134

Сэтгүүлчийн хувьд хятадуудыг гаргахад газар дээр нь очсоон. Манайхан шуурхай, аюулгүй сайн ажиллаж байсан. Гэхдээ тэднийг ийм олон тоогоор Монголд оруулж ирсэн нь, юу хийж буйг нь эхлээд мэдээгүй нь мөн манай төрийнхний муугынх. ГАЗАР ДЭЭР ЮУ АНЗААРАГДСАН ГЭХЭЭР БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙЖ 800 ХҮНИЙГ НЭГ ДОР ЦУГЛУУЛЧИХ, ЗӨӨЧИХ АВТОБУС Ч БАЙХГҮЙ, "ЗАЙСАН ЭХ ШУГМЫН АВТОБУСУУДЫГ ДАЙЛЧИЛЖ БАЙСАН НЬ ӨРӨВДМӨӨР ХАРАГДСАН. НӨГӨӨ АСЕМ-АА АВСАН, ОРУУЛЖ ИРСЭН АВТОБУСНУУД ЯДАЖ ЯАСАН БЭ? ХААЧСАН БЭ? бодогдохоор

Avatar

Зочин 2019-11-05 106.202.13.39

Uls tur tootsoolj chadahgui orkuud bachimdaad l bai daa

Avatar

зочин 2019-11-05 66.181.168.81

хятадын эдгээр сайн бэлтгэгдсэн хүмүүсийг тусгай байр сууц гаргаад үнэ төлбөргээр хэдэн сар ажиллуулж өөрийн орны мэдээлэлийн баазыг цэгцлэх эсвэл бусад хэрэгцээтэй зүйлд ашиглаж байгаад явуулсан бол улс оронд ашигтай байсан санагдаж байна

Avatar

Зочин 2019-11-05 66.181.161.107

Ёстой хуцна биз Шээс чинь

Avatar

Зочин 2019-11-05 108.172.124.216

neg bichsen umaa dakhin dakhin ug useggui huulaad l taviad baikh um.

Avatar

Зочин 2019-11-05 192.82.77.217

Цогтбаатарыг халаачээ Хүрэлсүхээ. Дипломатуудаар хар тамхи зөөлгөлөө, виз олгож 800 хятад оруулж ирж мөнгө угаах гэмт хэрэг хийлгэлээ. Энэ яасан халагддаггүй оффшорчин этгээд вэ. Монгол Улс Цогтбаатар, Батзандангийн ах Батсуурь, Батзандан нарт өргүй. Эднийг дахиж сонгохгүй шүү монголчуудаа. Батзандан угаасаа Хятадын Танлуу компанийн өмгөөлөгч байсан, дээр үеэсээ Хятадын мафитай ороцолдсон этгээд биз дээ.

Avatar

Зочин 2019-11-05 192.82.77.217

Цогтбаатарыг халаачээ Хүрэлсүхээ. Дипломатуудаар хар тамхи зөөлгөлөө, виз олгож 800 хятад оруулж ирж мөнгө угаах гэмт хэрэг хийлгэлээ. Энэ яасан халагддаггүй оффшорчин этгээд вэ. Монгол Улс Цогтбаатар, Батзандангийн ах Батсуурь, Батзандан нарт өргүй. Эднийг дахиж сонгохгүй шүү монголчуудаа. Батзандан угаасаа Хятадын Танлуу компанийн өмгөөлөгч байсан, дээр үеэсээ Хятадын майитай ороцолдсон этгээд биз дээ.

Avatar

Зочин 2019-11-05 192.82.68.11

Батзандангийн ах нь виз олголт хийдэг бол энэ асуудал дээр хариуцлага тооцооч ээ,

Avatar

Зочин 2019-11-05 202.131.245.243

Даан ч баабар их уурлаад байсан юм аа. Ийм учиртай байж л дээ.

Avatar

Элдэв Очир 2019-11-05 119.40.103.3

Хятадын Засгийн газар танайд ийм юм болоод байна гэж мэдээлсэн юм биш үү

Avatar

Зочин 2019-11-05 66.181.183.103

Монголыг хар жагсаалтанд оруулах улмаар балраад ирэхээр нь эдийн засгийн бүрэн хараат болгох алсын бодлоготой байжээ

Avatar

Зочин 2019-11-05 37.120.129.19

Шившигийн Батзандангийн ах баахан х***а нарт Монгол улсын визийг дамлан зарж дээ. Нөгөө шударга үнэний дуу хоолой гээд өөрийгөө өргөмжлөөд байсан Батзандан болон түүний нөхдүүд энэ хэрэг дээр таг шүү. Арга ч үгүй дээ. Нэг гар нь ахтайгаа нийлж хууль бус хийчихсэн болхоор таг байхаас ч аргагүй. Ийм хулгайчууд шударга царайлж өөрт ашигтай зүйлдээ орилж байгаам даа.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.183.103

76 ийм хууль батласан байхад консул ямар буруу байх вэ дээ оруулаад бай гэж хууль журмаа батлаад өгсөн байна

Avatar

Зочин 2019-11-05 37.120.129.19

Чи Батзандангийн өмгөөлөгч юм уу. Оруулахдаа хянаж шалгаж оруулаарай гэсэн болхоос шууд оруулаад бай гээгүй байх. Саяны орж ирсэн гаруудын ихэнх бараг 80 хувь нь зөвхөн Хөх хотын консулаас визээ авсан байна. Бусад нь бараг өгөөгүй байна. Нэг ёсондоо Батзандангийн ах тэндээ монголын визийг зарж мөнгө олж байсан нь тодорхойл байна штэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж