СЗХ-ны дарга С.Даваасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэв | News.MN

СЗХ-ны дарга С.Даваасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэв

СЗХ-ны дарга С.Даваасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэв

СЗХ-ны дарга С.Даваасүрэн чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэв

Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн өнөөдөр /2019.11.05/ Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэхээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхий нийтээрээ улс төрийн намаар дамжин төрөө засаглах хэлбэрээс өөр сонгодог хэлбэрийг өнөө хэр нь олоогүй л байна. Төрд бий болсон, төрийг хүчгүйдүүлж байгаа буруу үйл, бусармаг явдал, улс төрийн нам ба төрийн албаны өнөөгийн зохисгүй хэлхээ, зохиомол гажуудлыг миний бие үл тэвчиж байна. Төрийн босго өндөр байж гэмээнэ төрийн шийдвэр мэргэн байж чадна, төрийн шийдвэр мэргэн байж гэмээнэ төрдөө итгэх олны итгэл үл алдарна, олныхоо итгэлийг даасан төр нь түвшин байж, түмэн олон нь амгалан аж төрнө. Иймийн тул төрөө төвшитгөх, түмнээ амгалан байлгахын тулд улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Түүнчлэн тэрбээр, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн Зохицуулах Хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажилласныг дурдлаа. Тэрбээр, үүний үр дүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт үгүй билээ гэв.

"500 ГАРУЙ ББСБ, 200 ГАРУЙ ХЗХ-ДЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТ СУЛ БАЙСНААС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН ЗҮЙЛ ОГТ ҮГҮЙ"

Мөн тэрбээр, Санхүүгийн Зохицуулах Хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн.

Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй  ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа, мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.

ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн Зохицуулах Хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа гэсэн юм.

Эцэст нь тэрбээр, Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргад Монгол Улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцолмоор байна" гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 122.201.21.113

Энэ харин их шудрага хүүхэн санагдаад бгаамдаа, Олиггүй юмнууд загнуулснаа бичээд савирч байхыг бодоход сайн дарга байжээ. Ийм дайчин хүүхнүүд хаа ч алзахгүй дээ.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.164.110

ZANTGAR tolgoitoi MAN garuudaa боловсролтой хүнээс айж үхэх нээ

Avatar

Зочин 2019-11-05 64.119.19.91

Энэ өөрөө яг яриад байгаагийнхаа нэг нь байсан шүү дээ. Олон сургууль дамжиж, олон диплом өвөртөлсөнөөс цаашгүй энэ бүсгүй юу ярих гээд юу яриад байна вэ? Өөрийнхөө яаж энэ албан тушаалд очиж, энэ тушаалаах амьдарч байснаа яриад байх чинь вэ. Явах нь тодорхой болоод ирэхээр одоо хэрэггүй гээд бүх хуурамч дүр төрх рүүгээ өшиглөж байна даа. Энэ авгай санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар ч хувь нэмэр оруулаагүй, оруулах гээд ч мэдлэг чадвар нь хүрээгүй байх. 10 IPO энэ хүнээс ямар ч хамаагүй…

Avatar

Зочин 2019-11-05 202.21.96.22

Сангийн сайд, Хууль зүйн сайдаа огцруулаа

Шударга сайн ажиллаж байгаа мэдлэг боловсролтой эмэгтэйгээ огцруулж байхаар төрд буга болж байгаа Сангийн сайд, Хууль зүйн сайд нартайгаа хариуцлага тооцож огцруулаач ээ тэнэгүүд ээ

Ажил хийж байгаа ганц хүнээ олж огцруулж л байдаг дүүрчихсэн МАН юм даа

Avatar

Ха ха 2019-11-05 116.84.110.178

Миний нэг дүү СЗХ-нд ажилладаг байсан. Тэгээд гадаадын тэтгэлэгт сургалтанд тэнцээд явах гэсэн чинь энэ тэнэг, царай муутай шулам дэмжихгүй гэж тэнэгтэж билээ. Ямар ч дарга албан хаагчдаа сурч боловсроход дэмждэг байхад энэ тэнэг өөрт нь долигооогүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Мангарын дэмжлэггүйгээр сургалтандаа явсан л даа. Тэхдээ л эргүүд дургүй хүрээд байдаг. Үргэлжийн мөнхөд дарга байна гэж оодорсон л доо. Одоо гудамжинд таарвал нүүр лүү нь нулимна гэж бодож байгаа. МАН боловсон хүчний бо

Avatar

Зочин 2019-11-05 202.21.117.178

орных нь хүнийг дээрдүүлж батлаарай даа олон томилгоо дордох байдлаар хийгдэж буй шүү

Avatar

9 2019-11-05 43.228.131.196

Энэ улсад уучлаарай гэж хэлчихдэг нэг ч зоригтой хүн алга, Ялангуяа улс төрч, түүний ойрын хамаарал бүхий хэнбугай ч гэсэн, Эх орноо энэ улс гэж хэлэхэд хүргэж байна

Avatar

Зочин 2019-11-05 103.57.95.180

унахдаа гэнэт ухаан орж энэ тэр. шааааашаааааааа

Avatar

Иргэн 2019-11-05 210.94.141.36

Багш байсан хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж чадахгүй юм билээ. Хашчулуун, Даваасүрэн, Баяртсайхан гээд олон жишээ байна

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.237

Ene hun uuruu ter yariad baigaa buleglel uls turchdiin nuluu tataasaar jiriin bagshaas iim tom alban tushaald tomilogdson. Medleg bolovsrol turshlaga merit ni hangaltgui baisnaas ajlaa sain hiij chadaagui. Ajlaa uguh bolohoor shudarga busiig gaihaj temtsene zutgene gej uilan duugarah yamar hereg baina. Mongol bankny erunhiilugch zahidal bichseniig duuraij baigaa yum uu!? Anh ajlaa avahdaa yu hiih gej baigaagaa ingej surtei bichihgui yasiin. IPO gardag ni huviin hevshliin amjilt sanaachlaga.

Avatar

TsM 2019-11-05 103.57.92.23

Ярьж байгаагаа урд нь хэлж ярьж байхгүй юугаа хийж байсан юм бэ. Албан тушаалаасаа буухаараа л нэг их сайн хүн байсан гэж өөрсдийгөө магтах юм. Тийм л шударга юм бол эрх баригчиддаа учир байдлаа хэлээд хүлээж авдаггүй байсан юм бол та нартай хамтарч ажиллахгүй гээд өөрөө сайн дураараа ажлаа өгсөн бол үнэхээр шударга байх байлаа. Гэхдээ танд хийсэн юм бас ч гэж байгаа юм байна шүү.

Avatar

иргэн 2019-11-05 192.82.66.152

Дэмжиж байна.Тууштай энэ бухашсан эрх мэдэлтэнгүүдийг буглааг задлахад чинь дэмжинэ хүч өгнө.Төрийн байгууллагуудын бугшсан эдээ бээрийг ухаж ямарч ул суурьгүй болтол нь шахах хэрэгтэй байна.Үүнд нэгдэхийг шударга төрийн албан хаагчдад уриалья.Нийгмээ тэр тусмаа энэ эрх тархтангуудын үг үйлдэлд цэг тавья

Avatar

зочин 2019-11-05 202.131.234.234

Залуу хүнь эмэгтэй хүн ийм л ёс зүтэй байна, одоо бусад гарууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-05 138.197.161.250

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГООНД АЖИЛДАГ ХҮНИЙ ХУВЬД С.ДАВААСҮРЭН ДАРГА ӨМНӨХ ХОРООНЫ ДАРГА НАРЫГ БОДОХОД МАШ САЙН АЖИЛЛАЖ ЗӨВ БОДЛОГООР ЗАХ ЗЭЭЛИЙГ ИДЭВХЖҮҮЛСЭН ШҮҮ. МАНАЙХАН Ч ХҮНИЙГ ХАРЛУУЛАХ ДУРТАЙ Л ДАА. АРЧААГҮЙ АМЬТАД!!!

Avatar

Зочин 2019-11-05 64.119.19.91

Өөрөө бичив…

Avatar

Иргэн 2019-11-05 103.212.118.187

Нямлорж, Хүрэлбаатарыг сугалж үлдээнэ гэж байхгүй шүү.Саарал жагсаалтанд орно гэдэг бол эдийн засгийг унагах эхний алхам учраас буруутанд бүгдэд нь хатуу хариуцлага оноох ёстой

Avatar

zochin 2019-11-05 66.181.167.246

Ehe huniig tanihgui ch uneniig helsen zorigtoi hun bna gej unellee buh yum luivar bolson tsag doo hezeed unen yalna tand ajliin amjilt husie

Avatar

Том 2019-11-05 66.181.168.8

Хаха өөрөө энэ ажилд улайран зүтгэхдээ энэ үгээ бодож байгаагүй нь харамсалтай

Avatar

Эмэгтэй хүн 2019-11-05 202.131.249.202

Арчаагүй улстөрчид мунхаг хар массыг урдаа бариад мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийг намнадаг зүй тогтол давамгайлж байна. Гарамжав гишүүн рүү яаж дайрав бас. Баргийн эрэгтэй хүний хийгээгүйг уул уурхайд бүтээсэн эмэгтэй. Энэ царайгаараа Монгол хөгжлөө юу. Орлогогүй ажилгүй тэнэг залуус нь эхнэрээ гэр бүлээ хүчирхийлнэ. Эмс охид харийнхны доор орлоо гэж сошиалаар орилно. Эрчүүд арчаагүй эм шинж давамгайлснаас ЭХ ОРОН ЧИНЬ ИЙМ БАЙГААН ТЭНЭГҮҮД ЭЭ

Avatar

Zochin 2019-11-05 66.181.160.42

Sain ajilsan geed ooriigoo matgtaag baisnaas bish yag yMar ajil hiisen yamar shiidel gargasan talaaraa heleh uggui hun baina.Mongold yamar ch huuli duremgui ajildag salbar bol lombard BBSB uud.Uuniig tsegtsleegui ni ogtsroh shaltgaan bish uu.

Avatar

Y 2019-11-05 122.201.31.251

Lombard SZXoroond hamaagui l dee!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж