Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр болох үйл явдал

Монгол ньюс мэдээллийн төвд:

09:30 цагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга  С.Даваасүрэн мэдэгдэл хийнэ. Уг арга хэмжээ Санхүүгийн зохицуулах хорооны байранд болно.

11:00 цагт Авлигатай тэмцэх газраас Нэг хайлтын системийг танилцуулсан үзэсгэлэнг Уран зургийн галерейд нээнэ.

11:00 цагт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн “Хийн шийдэл” төслөө танилцуулна.  Арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт болно.

11:00 цагаас “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д,Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 300 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилсан асуудлаар хохирогчид мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагаас: Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох хариуцлага тооцох эрх зүйн орчныг шаардаж УИХ-н гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэл хийнэ.

12:00 цагаас: Урангүй Монгол хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар Дорноговь, Дундговь аймгийн төлөөллүүд оролцон мэдээлэл хийнэ.

Байнгын хороодын хуралдаан:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлАрхив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлГэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолтой холбогдуулан/;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал;
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж