Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан | News.MN

Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

Б.Мэргэн: Шүүгчдийн шийдвэр прокурорыг ч "шок"-нд оруулсан

60 тэрбумын гэгддэг Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болж шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноосон. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр Б.Мэргэн ажилласан бөгөөд тэрбээр шүүх хурлын процесстой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Иймээс дээрх асуудлаар болон олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Өнгөрөгч долоо хоногт Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэхдээ сонгуулийг будлиантуулах зүйл ангиар зүйлчлээд ял оноочихлоо. Энэ хэрэг дээр та өмгөөлөгчөөр оролцсоны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийг прокуророос зүйлчлэгдэхдээ 2002 оны Эрүүгийн хэргийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн зүйлчлэлтэй яллах дүгнэлт үйлдсэн.

Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг анхнаасаа яагаад ч биш гэдэг нь өмгөөлөгчдөд ойлгомжтой байсан. Тэр дундаа энэ зүйлчлэлээр зүйлчлэх ямар ч боломжгүй гэдэг нь. Энэ тухайгаа прокурорт хэлэхэд “та нар наад асуудлаа шүүх дээр эцэслэн шийдвэрлэж болно” гэдэг тайлбарыг өгсөөр ирсэн.

60 тэрбумын буюу 2014 онд ярьсан яриа нэгдүгээрт, хүч хэрэглэх тухай огт байгаагүй, хоёрдугаарт, УИХ-ын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал байгаагүй. Хэрвээ ялсан бол ялсан нам нь төрийн тодорхой албан тушаалуудад гүйцэтгэх эрх мэдлийг 60 тэрбумаар томилох тухай асуудал байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулаад УИХ-ын эрх мэдлийг авах тухай ерөөсөө байгаагүй. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг. Гэмт хэрэг байж байгаад хэргийг шийдвэрлэх үед гэмт хэрэг биш болсон тохиолдолд хуучин гэмт хэрэг байсан зохицуулалтаар яллаж болохгүй байхгүй юу.

Магадгүй 2014 онд хэрэгжиж байсан 2002 оны хуулиар ял өгч болохоор байсныг үгүйсгэхгүй. Гэтэл хэргийг шийдэх хугацаа нь 2019 он болчихсон байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаад шинэ хуулиа ашиглахад энэ гэмт хэрэг биш болчихож байгаа юм. Тэгээд шүүх хуралд өмгөөлөгчид энэ бол төрийн байгууллагын дээд эрх мэдлийг авах гэмт хэрэг биш юм гэдгээр мэтгэлцсэн бүх үндэслэлүүдээ тийм байдлаар гаргаж ирсэн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа төрийн эрх байгууллагын дээд эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэг биш байна, гэхдээ энэ бол сонгуулийг будлиантуулахад бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг байна. Тиймээс зүйлчлэлийг солиод ял өгсөн.

-Г.Доржзодов энэ хэрэгт гэрчээр оролцсон. Иргэдийн дунд Г.Доржзодов энэ гэмт хэргийг зохион байгуулахад оролцсон мөртлөө яагаад ял өгсөнгүй вэ гэдэг асуудлыг ярьж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүгийн хуулийн 82.1 дотроо тайлбартай. Тухайлбал, хэргээ сайн дураараа илчлэх юм бол ялаас чөлөөлнө гэсэн тайлбартай. Мөрдөгчөөс Г.Доржзодовыг яллагдагчаар татах гэдэг санал оруулсан. Гэтэл прокуророос хэргээ сайн дураараа илчилж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг байдлаар яллагдагчаар татаагүй.

Бодит байдалд хэргийг авч үзэхээр 2016 онд АН-аас болон МАХН-аас энэ гэмт хэргийн мэдээллийг өгсөн байдаг. Түүнээс хойш Г.Доржзодовыг сайн дураар нь биш баривчилж авчирсан байдаг. Дараа нь 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр түүнд байсан бичлэгийг хурааж авсан. Хурааж авна гэдэг сайн дураар илчилсэн асуудал биш. Тэгэхээр сайн дураараа илчилсэн хүн хэргийн материалаа гаргаж өгөхгүй, зугтдаг юм уу.

Бүх хэрэг дээр сайн дураар илчлэх тухай асуудал яригддаггүй. Мансууруулах бодистой холбоотой хэрэг, төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдан авах дээр тайлбар байдаг болохоос бусад нийтлэг хэрэгт сайн дураар илчлэх юм бол ялыг хөнгөрүүлэх нөхцөлтэй байдаг. Тэгвэл дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 14.9 гэдэг зүйл ангиар хэргийг зүйлчилж байгаа юм бол энэ зүйлд ангид сайн дураар илчлэх юм бол хэргээс чөлөөлнө гэсэн тайлбар байдаггүй. Харин ял хөнгөрүүлэх үндэслэл болно.

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд мэдээлэл өгөхгүй юу? Энэ хэрэг хэдэн жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байсан бэ?

-Энэ хэрэгт 2-8 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох вэ гэдэг асуудал яригдсан. Прокурор өөрийнхөө цуглуулсан нотлох баримт хэргийн материалд байгаа мэдээллүүдээ үндэслээд энэ хэргийг 2014 оны долдугаар сараас есөн сарын хооронд үргэлжилсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгоно гэдэг саналыг прокурор шүүх хурал дээр өгсөн.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хурал, ялын хурал болдог. Гэм буруугийн хуралд прокурорууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйлчлэлтэй орж ирсэн. Энэ нь өөрөө 12-20 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй. Энэ зүйлээр зүйлчлэгдээд ял авсан бол прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг санал өгөхгүй байсан юм.

Гэтэл зүйлчлэл нь өөрчлөгдөөд 2-8 жилийн ялтай хэрэг ороод ирж буй учраас прокурорууд анх оруулж ирсэн саналаа өөрчлөөд тухайн үеийн шийдвэрт нь нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн саналыг өгсөн. Өмгөөлөгчид прокурортой адилхан саналыг хэлэх байсан. Гэхдээ прокурор хэлдэг учраас өмгөөлөгчийг төлөөлөөд би прокурортой адилхан саналтай байна гээд хурал дууссан. Шүүгчид 30-40 минут хуралдсаны дараа шийдвэр танилцуулахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн. Яагаад гэсэн чинь Эрүүгийн хуулийн 1.8.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолж эхлэх тухай зохицуулалт байгаа. Гэмт хэрэг үргэлжилж байгаа тохиолдолд үргэлжилж байгаад дууссан үеэс нь тоолно.

Энэ гэмт хэргийг олон нийт 2016 онд мэдсэн. Тэгэхээр олон нийт мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа эхэлнэ. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн. Бид прокурортойгоо нийлээд шоконд орчихсон.

Ял өгөх гэж орж ирсэн прокурор хүртэл өөрөө гайхсан. Хуульд олон нийт мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн зүйл байдаггүй. Энэ дээр өмгөөлөгчид гайхаад байгаа. Тэрнээс биш ялын зүйлчлэлийг өөрчилсөн асуудалд хуульд ялыг хөнгөрүүлж байгаа тохиолдолд шүүх ялын зүйлчлэлийг өөрчилж болно гэдэг байдлаар шийдсэн. Үүнд өмгөөлөгчид төдийлөн гайхаагүй. Анхан шатны шүүх дээр бид эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл дээр маргаад байсан болохоос биш 14.9-өөр зүйлчилж байгаад бид маргаагүй. Харин гайхаад байгаа зүйл бол хөөн хэлэлцэх хугацааг яагаад тэгж тоолж байгаад юм.

-60 тэрбумын тодотголтой хэрэгт нэр бүхий улстөрчдийн асуудал яригдсан уу. Энэ хэргийг зөвхөн А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хамруулах нь шударга бус юм биш үү?

Шүүх хуралд Ц.Сандуйгийн өмгөөлөгч, А.Ганбаатарын өмгөөлөгч тус бүр гурван өмгөөлөгч оролцсон. Ц.Сандуйгийн өмгөөлөгч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэсэн байр сууринаас оролцсон бол А.Ганбаатарын өмгөөлөгчид дээрх хэргийг гэмт хэрэг биш юм байна гэсэн байдлаар оролцсон. Бусад асуудлыг бид мэдэхгүй шүү дээ.

-А.Ганбаатар шүүх хуралдааны явцад хэрэг хийгээгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан?

-Гэмт хэрэг хийгээгүй, ял авахгүй гэдэгт итгэлтэй байсан л даа. Хэрвээ Г.Доржзодовд ял өгөх ёстой байсан гэдэг байдлаар ярихаар та нар өөрсдийнхөө хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна шүү дээ гэдэг асуудал яригддаг. Бид үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн. Гэхдээ А.Ганбаатар, Ц.Сандуй нарт ял өгөх юм бол адилхан Г.Доржзодовд өгөх ёстой гэдэг байр сууринаас хэлэх хэрэгтэй шүү дээ.

-461 дүгээр ангид хоригдож байгаа юу?

-Дамжин өнгөрөх шорон буюу 409 дүгээр ангид хоригдож байна.

-Давж заалдах хүсэлтээ өгсөн үү?

-Давж заалдахад шүүхийн шийдвэр бичгээр гардуулсны дараа  бид шийдвэрээ гардаж авснаас хойш давж заалдана. Тэгэхээр шийдвэрээ авсны дараа үндэслэлээ бичихээр төлөвлөж байна.

-Шүүх хэр шударга шүүсэн гэж та дүгнэж байна?

-Шүүгчдийг хахууль авчихлаа, нөлөөнд автчихлаа гэдэг зүйл бид яриагүй. Өмгөөлөгчдийн хувьд шийдвэрийн үндэслэл буруу байна гэдэгт маргаж байгаа болохоос шүүгчид улс төрийн захиалгаар ажиллалаа гэж бодохгүй байна.

Шүүгдэгч нарын сэтгэл зүйн байдал ямар байсан бэ?

-Өмгөөлөгчдийн хувьд ял авахгүй гэдэгт итгэлтэй байсан. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл ангиар зүйлчлээд ял оноох юм бол шүүх өөрөө эвгүй байдалд орно. Гэхдээ шүүгчдэгчдийн хувьд болгоомжлол байсан. Яагаад гэвэл улс төрийн хэрэг учраас захиалгатай байж болзошгүй, хуулийг нулимж байгаад шийдэж магадгүй гэсэн айдас байсан шүү дээ.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хэрэгт та хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-Д.Гантулгын хэрэг 2018 оны есдүгээр сарын 12-нд анх шүүхэд очсон. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгаж байх явцад дахиад өөр хүчингийн хэрэг үйлдээхээр завдсан гэдэг хэрэг шалгагдсан. Энэ хоёр хэргийг жилийн хугацаанд шалгаад 2019 оны аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээс хойш шүүх хуралдаан хоёр удаа хойшлоод байна. Хойшилсныг бид үндэслэлгүй хойшилсон гэж харахгүй байна. Гэхдээ өөр нэг юман дээр гайхаж байгаа.

Энэ хэрэгтэй холбоотойгоор давхар нэг хэрэг явж байгаа. Анх энэ хэргийг шалгаж эхлэхэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гаргахад эр бэлгийн эс илэрч байна гэдэг дүгнэлт гарсан. Гэтэл шүүхийн тодорхой шинжээчид хэлтсийн дарга нь хуйвалдаан зохион байгуулаад эр бэлгийн эс илрээгүй гэдгээр шинжээчийн дүгнэлтийг өөрчилсөн.

Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх асуудал тодорхой болсон. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг зориудаар буруу гаргаж, албан тушаалын байдлаар урвуулан ашиглана гэдгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид, хэлтсийн дарга, Д.Гантулга нарын зургаан хүнд тусдаа хэрэг үүссэн. Энэ хоёр хэрэг тусдаа шийдэгдээд явчих боломжтой. Гэтэл шинжээчидтэй холбоотой хэрэг нь яг адилхан Д.Гантулгын хэрэгтэй зэрэгцээд яваад байна. Хойшлохоор нь хойшлоод шийдэгдэгдэгүй.

Хэргийн явцад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хэлтсийн дарга н.Гантулга, Д.Гантулга яллагдагчаар татагдсан байсан ч хэрэгсэхгүй болсон. Үлдсэн гурван шинжээчид хэрэг үүссэн. Тэр гурван шинжээч сайн дураараа Д.Гантулгад туслаад дүгнэлт гаргаад өгнө гэхгүй. Тэр гуравт ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж л тийм ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд Д.Гантулгын хэрэг хойшлохоор нөгөө хэрэг хойшлогдоод байдаг. Хурлын тов нь тавигдахдаа Д.Гантулгын хэргийн өмнөх өдөр тавигддаг. Тохиолдлоор ийм юм байна гэж байхгүй. Тэгэхээр Д.Гантулгын хэрэг шийдэгдэхээс өмнө шинжээчдийн хэрэг яаж шийдэгдэх үү гэдгийг харж байгаад шийдэх гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүссэн. Ямар хардалт төрж байна вэ гэхээр шинжээчдийн хэргийг хэрэгсэхгүй болгочих вий, араас нь Д.Гантулгын хэргийг хэрэгсэхгүй болгоё гэдэг нөхцөл байдал ажиглагдаад байгаа ч юм шиг.

-С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Б.Хурц нарын өмгөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Өмгөөлөгчдийн зүгээс С.Зоригийн хэргийг нууцаас гаргая гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдэгдээд 21 жил болчихлоо. Анх үйлдсэн цагаас хойш хэрэг нь нууц байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэргийг маш нууц зэрэглэлтэйгээр шалгах зөвлөмж өгсний  дагуу маш нууц зэрэглэлтэйгээр шалгагдаад явж байгаа. С.Зоригийн амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг илрүүлээд гурван шатны шүүхээр ял өгсөн. Прокурор болон холбогдох байгууллагаас захиалагчийг илрүүлчихсэн. Одоо зарлах дутуу байна гэсэн байр суурьтай байсан. Гэтэл яг захиалагчийг зарлахын даваан дээр  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн хэрэг үүссэн. Хэргийг нууцалсан шалтгаан нь өөрөө гэмт хэргийг илрүүлэхэд саад учруулах вий гэдэг байдлаар нууцалж байгаа. Гэтэл хэргийг илрүүлээд гурван шатны шүүхээр шийдчихсэн, төрийн нууцыг нууцалсан нөхцөл байдал нь өөрчлөгдсөн тохиолдолд ил болгож болох хуультай. Тиймээс хэргийг ил болгохгүй юм уу гэдэг асуудлыг тавьж байгаа.

-Яагаад?

-Энэ хэргийг 20 гаруй жил улстөржүүлж, улс төрийн ашиг хонжоо оллоо. Сонгууль болохоор С.Зоригийн хэргийг ярьдаг. С.Зоригийн хэрэг дээр дөрөөлөөд УИХ-ын гишүүн болж, улс төр хийдэг хүмүүс бий. Гэхдээ эцэст нь энэ хэрэг дээр үндэслээд дараагийн хэргийг гаргаад ирчихлээ. Тэр нь эрүүдэн шүүсэн асуудал.

Энэ хэрэгт өмгөөлөгчөөс нууцын баталгаа аваад хэргийн талаар огт ярьж болохгүй, ярих юм бол ял авна шүү гэдэг баталгаа авсан байдаг. Шүүх хурлын дараа бидний  хавтаст хэрэгтэй танилцаад бичиж авсан тэмдэглэлийг хураагаад, шүүх хурал дээр гаргаж өгдөг. Тэгэхээр өмгөөлүүлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй байдаг. Хоёрдугаарт, бид ярьж болохгүй байхад нууц материалын талаар улстөрчид хаанаас олж мэдсэн нь мэдэгдэхгүй өөрсдөдөө ашигтай мэдээлэл олон нийтэд өгдөг.

Төрийн нууцыг задлана гэдэг гэмт хэрэг шүү дээ. УИХ-ын гишүүн  байсан ч төрийн нууцтай танилцаж, задруулах эрх байхгүй. Тагнуулын ерөнхий газраас холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрсөн тохиолдолд төрийн нууцтай танилцдаг. Гэтэл УИХ-ын гишүүдэд ямар ч тийм баталгаа өгсөн юм байхгүй. Олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цаашаа явсаар шүүхэд шийдвэрээ гаргахад нь нөлөөлж болзошгүй байна. Энэ хэргийг нууцлаад байх бүх шалтгаан одоо арилсан байна. Тийм учраас ил болгоод хэргийг шийдье. Тэгэхгүй бол улстөржилт дуусахгүй гэдэг байр суурийг илэрхийсэн.

-Эрүүдэн шүүсэн гэх хүмүүсийн хэрэг анхан шатны шүүх рүү буцчихсан гэв үү?

-Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээж аваад анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгэхээр өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцсэн гомдлоо Дээд шүүхэд өгсөн.

-Таныг зарим улстөрчдийн зүгээс “хонгил”-ын өмгөөлөгч гэж ярьж байна?

Би хонгил байдаг үгүйг мэддэггүй. МАНАН байдаг үгүйг ч мэдэхгүй. Намайг хонгилын өмгөөлөгч, МАНАН-гийн өмгөөлөгч гэдэг яриаг Норовын Алтанхуяг гэдэг хүн гаргаж ирчхээд түүндээ хэт итгээд улс төрийн захиалгатай юм уу ямар нэг шударга бусаар шийдэгдсэн хэрэг болгоныг МАНАН, хонгил гэдэг рүү чихэж яриад байдаг боллоо.

Гэтэл би хонгил байдаг гэдгийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа харсангүй. Б.Хурцын хэргийг өмгөөлөөд буцаад А.Ганбаатарын хэрэг тэр дундаа олон нийтийн анхаарал татсан хоёр өөр намын ч  юм уу аль аль намын хүмүүсийг өмгөөлөөд байхаар тэгж хонгилын өмгөөлөгч гэж нэрлээд байгаа юм байлгүй. Хуульчид аль нэг нам, хүнийг ялгахгүйгээр мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа. Жишээ нь  дэлгүүрийн худалдагчийг яах юм. МАНАН-гийн хүнд хувцас зарлаа гэж буруутгах юм уу.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-05 202.55.188.36

Ovoo mungu avchihsan bol ene umguulugch nar vhen hatan zvtgeh n todorhoi hvn helmegdvvlev

Avatar

Bin 2019-11-05 192.82.74.131

Dorjzodov gedeg hun adilkhan yal avakh yostoi sh de. Strategi gargaj zohioj avchirsan hun biz de.. Ter 2 ni teneg blhoro sonsood l heregtbirchloo do hoorhii. Shudarga bus l bna

Avatar

Э.билэг 2019-11-05 158.174.242.82

б**в кукморь

Avatar

зочин 2019-11-05 203.91.119.42

Мундаг залуу байна. Хуульч хүний хувьд ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчээ л өмнөөрнө, өмгөөлнө шүү дээ. Хэрэвээ та нар өөрсдөө өмгөөлөгч байгаад ийм хэргүүд дээр ажиллавал яах вэ? Хууль, шүүхийн өмнө өргөсөн тангаргаа биелүүлээд л ажиллана шдээ. Үндсэн хуульд Монгол улсын иргэн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй гээд байгаа. Уншаарай

Avatar

иргэн 2019-11-05 202.179.24.178

Доржзодовын үйлдлийг юу гэж хэрэг гэж үзэх вэ дээ. Улс орноо аврахтай тэнцэх мэдээлэл өгсөн Гавьяатай хүн!!!!!!!!!!!

Avatar

Zochin 2019-11-05 188.156.90.19

Ene HARAH TSARAINAASAA UUDGUI HULGAICH BNA.TSARAI UNEHEER AYAH YAW ALGAA. IIM UL BUTEH AMITNAAR UMGUULUULSEN HUMUUS UNEHEER URUVDULTEI. HOHI NI GEJ HELII.HOHI NI HOHI NI.HOHI NI.

Avatar

Зочин 2019-11-05 112.72.12.4

улс төрчид нь мөнгө эрх мэдэл бүхий этгээдүүд нь ийм өмгөөлөгчдийн амьдарлын эх үндэс арга нь болоод байгаа нь гутамшиг юм уу даа.

Avatar

Зочин 2019-11-05 103.229.121.108

Прокурор шоконд орсон гэдгийг энэ өмгөөлөгч яаж мэдээд байгаан
бол дотор
нь ороод үзсэн
юм шиг ярих юм

Avatar

Ner 2019-11-05 202.126.88.69

candyig shorond ybuulcan shuugch bol ardin baatar bolno shuu de odoo hurtsig shorond ybuullaval shuuhch nar odooo l ajillaa hij bn gj oilgo i do

Avatar

Зочин 2019-11-05 103.212.117.123

Хүн eр нь царай шигээ л байдаг юм даа. Гадаад хэлбэр нь дотоод сэтгэлийн илрэл гэж ха ха за за тоголсон шүү гомдов

Avatar

L 2019-11-05 202.126.89.234

Tsagaatguulj ugnu geed baahan mungu avtsan bsan geseen ene gulug. Tegsen odoo urund shaachaad sandraad bga gej bn lee

Avatar

иргэн 2019-11-05 103.57.92.232

энэ шүүхийн ерөнхий зөвлөлөөс буусан Лүндэндоржийн буухай нохой, мангар бацаан, өөр хэн ч биш. Ийм балай бацаанууд амьдрал мэдэхгүй байж нэг л их хууль ярьсан гарууд. я***н ш****г Тэмүүжингийн шавь

Avatar

Зочин 2019-11-05 139.5.216.91

ИХ МӨНГӨ МӨНГӨ ТӨЛБӨЛ ЧӨТГӨРИЙГ Ч ӨМГӨӨЛЖ БУРХНЫГ Ч БУРУУТГАХ ӨМГӨЛӨГЧ БАЙНА.

Avatar

иргэн 2019-11-05 66.181.188.90

энэ өмгөөлөгчийн зөв тэр Доржзодов сонгуулийг далимдуулж анхнаасаа мөнгө олох арга сэдсэн ийм санаатай хүнийг яагаад шийтгэхгүй зүгээр өнгөрөөснийг тэр прокурор олон нийтэд тайлбарла

Avatar

Зочин 2019-11-05 64.119.27.90

khereg bish, gekhdee Dorjzodov yaagaad yal avakhgui baigaan gekheer l oilgomjgui logik shuu,

Avatar

Иргэн 2019-11-05 202.179.27.31

Угаасаа төрийн албанд мөнгөөр дарга болж байгаа тодорхой юмыг яаж нуугаад ч нэмэргүй.

Avatar

Зочин 2019-11-05 112.72.12.4

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ШОЁОНД ШААЧИХААР МӨНГӨӨ БУЦААЧИХНА ГЭЖ АЙСАН ЮМ БОЛ УУ

Avatar

Зочин 2019-11-05 202.9.42.1

Улс төржөөд байгаа хэрэгт ороод зоригтой л байна Амжилт

Avatar

иргэн 2019-11-05 202.179.25.250

гарцаагүй юман дээр Үйлчлүүлэгчээсээ Мөнгийн нь авчихаад Өмгөөлж чадаагүй байж олон юм яриад яахав дээ тэртээ тэргүй Ял авах нь ойлгомжтой л байсан шүү дээ Шүүх Буруу шийдвэр гаргасан гэдэг Өмгөөлөгч Мэргэний л бодол шүү дээ Иргэд олон түмэн бол тэгж үзэхгүй харин ч Төрийн Эрхийг хууль бусаар авах Хуйвалдаан зохион байгуулсан Этгээдүүдэд бага Ял өглөө гэж Ярьж дүгнэцгээж байгаа шүү дээ

Avatar

Аялагч 2019-11-05 66.181.189.12

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын тулд чи тэрийг нь хариуц,болохгүй бол ингэнэ,дараа нь тэгнэ,үүний тулд тэр тэрийг оролцуулна гэх мэтээр төлөвлөгөө гаргаад бэлтгэл ажлаа ядахдаа эхлүүлсэн бол энэ хүмүүсийг шийтгэж болох байлаа,гэтэл энэ чинь хуучин соц нийгмийн үед нэг нөхөр хоёр танил дээрээ архи барьж ирээд,өөрөө энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй хэмээн яриа өдөж эхлүүлээд,дараа нь архинд халсан нөгөө хоёр нь тэр сэдвийг өлгөж аваад баахан бурсныг нь аюулаас хамгаалахад очиж мэдээлсэнтэй ижи

Avatar

мгл 2019-11-05 150.129.141.30

ториин эрхииг хууль бусаар авахыг санаархсан амьтадыг хорин таван жилээр бооноор нь шоронд хиихэд ч нээх гайхах зуйлгуй.Авилгач хуулиин мафи суллачих гэж горьдож байсан тул шоконд орсон юм биздээ?

Avatar

Зочин 2019-11-05 122.201.19.99

бичсэн коммент устгаад байхын тэргэнийг магтсан коммент байхын

Avatar

Зочин 2019-11-05 122.201.19.99

Мэргэн нэрэндээ таарахгүй мал байна Мөнгө авч өмгөөлөл ххийж байгаа учраас өмгөөлөгчийн зөв байх Гэхдээ иймэрхүү сандуй ганбаатар мэтийг хулгай нарыг өмгөөлж байгаа Мэргэн өрөвдөлтэй байна

Avatar

Зочин 2019-11-05 103.229.120.246

ХҮН НЬ БАЙХАД ХЭРЭГ НЬ ОЛДДОГ ЮМАА. НӨГӨӨ ХОНГИЛ ЯРИАД БАЙСАН ГАРУУД ӨӨРСДӨӨ ХОНГИЛ БАЙГУУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? УДАХГҮЙ ӨӨРСДӨӨ ҮҮГЭЭРЭЭ ОРОХ ВИЙ ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-05 66.181.167.213

Битгий эзэн биегүй тодорхойгүй юм яриад бай

Avatar

Bat 2019-11-05 211.36.135.133

ene zaluu omgoologch huilch mergejiltei ajilaal hiij bna.ikh sain zaluu

Avatar

Зочин 2019-11-05 202.9.44.114

м.энхболдын өмгөөлөгч

Avatar

Зочин 2019-11-05 202.21.113.66

Өмгөөлөгчийн ажлын онцлог юм даа. Нийгэмд ад үзэгдсэн хүнийг ч өмгөөлнө, хаягдаж хамгаалалтгүй болсон нэгнийг ч өмгөөлнө. Дарамт, шуугиан, бусдын тэнэгрэлийг тоохгүй ажиллаж байгааг нь харвал маш сайн өмгөөлөгч байна. Шар Батбаяр шиг жүжиг тавьдаг гар биш дэг ээ.

Avatar

Miee 2019-11-05 98.253.30.34

MAH bol songuuliin omno zugeer onoo avah gej ene 2 60 terbumiin gariuudiig zoligt gargaj bgaa bhgui iy. Mi darga n yal avahgui iym bhdaa. Adilhan demjeed suuj bsan biz dee.

Avatar

монгол хүн 2019-11-05 202.21.107.71

ий ухаалаг дүр эсгэж хууль дүрмийг өөрийхөөрөө тайлбарладаг мангар бацаануудын моод их болжээ… зарим нь ингэж байгаад их хуралд шаачнаа бас…

Avatar

Yago 2019-11-05 64.119.25.140

Haha yag hellee

Avatar

Зочин 2019-11-05 66.181.178.102

Энэ муу зураасан нүдтэй бандийн шуумарын өмгөөлөгч гэж хаашаа харсан юм байдгийн

Avatar

no 2019-11-05 103.57.94.166

ene novshiin umguuluh erhiig tsutslah heregtei yum b.a daa.dandaaj huuliig mushgin guivuulj gemt etgeediig haatsailj baidag

Avatar

МЭЛС 2019-11-05 202.131.225.150

ХАХАХА, Одоо байр сууриаа яриаад яах вэ дээ, Шүүх одоо л зөв шийдвэр гаргаж байна хөөрхий, Шүүх ингэж шийдвэр гаргахгүй бол наад байгууллага чинь нэр хүндээ алдаж дуусна биз дээ

Avatar

Зочин 2019-11-05 192.82.64.64

Ard tumen yu gej bodoj baina sanal asuulgaar hergiig shiideh geed huulid oruulaad yavah yumuu Mash oilgomjtoi huuliig zurchsun gedgiig tailbarlasan baina Negdugeer hunii zahialga ard tumnii Sanaa bodliig harj huulia mushgidag bolvol jinhene helmegduulelt gedeg ni ehleh baihdaa

Avatar

Зочин 2019-11-05 66.181.189.12

Уг нь хуулийн талаасаа үзвэл гэмт хэрэг болохгүй л үйлдэл байгаа юм,шүүх цаашид иймэрхүү шийдвэр гаргаад байх юм бол хэцүү л юм болох нь дээ.

Avatar

Зочин 2019-11-05 103.229.122.120

миеэ хулгайчтай хами дүүжил энэ бол төр авах оролдлого

Avatar

123 2019-11-05 202.179.27.33

сэтгэл мэдрэлийн өвчтэй Батбаяр энэ 2-оос өөр өмгөөлөгч байдаггүй юм уу

Avatar

Болд 2019-11-05 202.131.245.210

Hutcaa vhi huulch bish nadaa vh gesen turiin erhiig huuli busaar avah, songuuliig budliantuulah zereg zuil angiar shiitgeh n oilgomjtoi Shuuh 20 jiliin changa uguh yostoi Ene unguulugch nertei b*****h nariig n davhar yavuulah heregtei

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.118

Чадвар муутай ч хэнийг долоож хэнийг хутга шааж амьдрахаа мэддэг хүмүүс байдаг. Ойр орчных нь тэр хүнээ сайн мэддэг ч өнөөдрийн хоолонд нь нэмэртэй бол найзлаад, саймшраад явж л байдаг. Энэ нэг залуу хөөрхий хүмүүний тэр төрөлтөний л нэг санагддаг.

Avatar

Зочин 2019-11-05 103.111.68.3

Ийм хог новшнуудаар хууль хяналтынхан дүүрчээ. Мөнгөөр биеэ үнэлдэг. Шудрага журам алга аа энэнд

Avatar

Зочин 2019-11-05 202.131.231.11

Сонгуулийг будлиантуулах талаар яригдсан шүү дээ

Avatar

хуульч 2019-11-05 103.9.89.18

энэ тэнэг өөрийгөө хуульч гээд л байх шиг. Эрүүгийн эрх зүй гадарладаггүй амьтан билээ.Яагаад хүмүүс үүнийг өмгөөлөгчөөр сонгоод байдаг юм бол.. ярдаглаад хэрэлдээд л фэйс дээр элдэв зүйл бичихээр нь сайн гэж ойлгодог бололтой.

Avatar

Зочин 2019-11-05 103.57.94.70

Өөрөө эрүүгийн эрх зүй гадарладаг юм бол ял шийтгүүлсэн эдгээр хүмүүсийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлаад хэлээд өгөөч,нэг бүрэлдэхүүн хэсэг байхгүй л бол гэмт хэрэгт хамаарахгүй ш дээ.Дээд шатны шүүх нь анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг залруулах байх гэж найдахаас.

Avatar

зочин 2019-11-05 66.181.169.116

сандуйг золиослоо хаячихваа янз нв ёстой аймаар хүмүүс улстөрд дүүрэн байх юмаа

Avatar

иргэн 2019-11-05 192.82.66.152

Шүүх өөрөө хуулиа дээдлэ.Доржзодовыг яллагчаар тат хуулийнхан.Яагаад жинхэнэ зохиол бичэж худалдахыг оролдсон хүн ял сонсдоггүй юм.Үнэн ялна.Цагаатна.Дээд шүүх үнэн шүүнэ.Зарим том хэрэг дээр хөөн хэлэцэх хугацаа дууссан гээд хаадаг иөртлөө яагаад үүн дээр хугацаа нь дуусаад байхад дуусаагүй шэж үзэж байгаад гайхаж байна.эрх мэдэлтэнгүүдийн энэ хуйвалдаан удахгүй үнэнд гүйцэгдэж өөросдөө хэрэгтэн болох нь удахгүй шүү.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.184.35

Үг үсгээр бултаж мурих явдалгүй шүүх зөөв шийдвэр гаргасан ббайна

Avatar

Зочин 2019-11-05 202.131.245.243

Ми овогтын хувийн өмгөөлөгч шүү дээ, энэ залуу.

Avatar

Цагаан 2019-11-05 64.119.27.49

Сонгогчдод мөнгө тарааж байгаад баригдсан Чойжилсүрэн, Хүрэлбаатар мэтийн хүмүүс УИХ-ын гишүүн, сайд болох биш харин сонгуулийг будлиантуулах зүйл ангиар 2-8 жилийн ял ааах байжээ.

Avatar

Зочин 2019-11-05 103.212.118.187

Хүрэлсүх,Оюунэрдэнэ нарыг шалгаж ял өгвөл жинхэнэ шударга шүүжээ гэж үзнэ

Avatar

Зочин 2019-11-05 182.160.1.95

Б.Мэргэнийг сайн хуульч гэдэгт хүмүүс итгэлтэй байна. Энэ шүүгчид бол хуулиа мэдэхгүй ойлгохгүй дампуу гарууд гэдэгт бас хүмүүс итгэдэг. Увсийн хар мэнгэт Нямдорж мэтийн хуульчид хоцрогдсоноо ойлгоод замаа залууст тавьж өгөх ёстой цаг иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж