Монголын хамгийн том гэр театртай танилц | News.MN

Монголын хамгийн том гэр театртай танилц

Монголын хамгийн том гэр театртай танилц

Монгол гэр хэлбэртэй театрт дөхөх тусам хэмжээ нь улам томорно. Өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэх уг театр нь Монголын хамгийн том баганагүй гэр гэдгээрээ онцлог.

Энэ гэр театрыг Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн хань нь түүнд зориулан таван сарын хугацаанд байгуулж, ашиглалтад оруулаад байгаа нь энэ. Ингээд Скай ресортод байрлах Монголын хамгийн том гэр театрыг зорин очиж, сурвалжиллаа.

Үүдээр ороход л том орон зай угтаж, гэрлэн чимэглэл нь яг л тэнгэрийн одод шиг харагдах аж. Монгол гэрийг хэд дахин томруулсан болоод ч тэр үү нэг л нүдэнд дасахгүй байх шиг. Хэдийгээр монгол гэр хэлбэртэй ч орчин үеийн шинэлэг шийдэл бүхий театр нь 300 хүний суудалтай. Гэрийн диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Харин тоглолтын тайзны урт нь 17, өргөн нь есөн метрийн өргөнтэй.

 “ЯНЗ БҮРИЙН ХЭЛБЭРТЭЙ ТЕАТРЫН ТАВАН Ч ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙЛГЭСЭН”

Гэр театрыг байгуулсан Д.Болор-Эрдэнэ театраа анх байгуулах болсон тухайгаа ярихдаа “Би Япон улсад олон жил ажиллаж, амьдарсан хүн. Эх орондоо ирсний дараагаар 10-аад жилийн өмнөөс л театр байгуулах хүсэл мөрөөдөлтэй болсон. Ер нь би ханийгаа өөрийн гэсэн нэг тайзтай болгохыг хүсдэг байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид хоёр шантралгүй олон жил зүтгэсэн. Бид хоёр өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэртэй театрын таван ч зураг төсөл хийлгэсэн. Тэгээд яг нэг жилийн өмнө Японоос хөрөнгө оруулалт хайж, театр байгуулах хэмжээний санхүүжилтийг босгож чадсан. Театр байгуулах газраа хайж, олон газраар явж, цөөнгүй хүнтэй ч уулзсан. Урлагийн театр гэдэг утгаараа маш гоё газар байрлах ёстой. Тэр ч үүднээсээ Улаанбаатар хотод гоё газар хайгаад явахаар олдохгүй юм билээ.

Тэр нэг азтай өдөр эхнэр бид хоёр олон жил хамтран ажилласан “М-Си-Эс Эстэйтс” компанийн Ж.Уранцэцэг захиралд төслөө танилцуулсан. Тэр хүн маань бид хоёрыг “М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од захиралтай уулзуулж өгсөн юм. Тус группийн захирал Ж.Од захирал бидний төслийг их сайхан хүлээн авч “Би бас Морин хуурын чуулгад зориулсан гэр театр босгохоор зураг төслийг нь батлуулах гэж байсан юм” гэдгээ хэлсэн. Тэгээд “Скай рэсорт”-од газар гаргаж өгөхөөр болж, өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Ж.Од захирлын театрын зураг төслийг хөгжүүлж, ажиллах хүсэлт тавихад зөвшөөрч, ажлаа эхлүүлсэн. Ямар ч төсөл санхүүгийн боломж бүрдэхгүйгээр хэзээ ч бүтэхгүй л дээ энэ гэр театр төслийн гол санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүн бол Япон улсын иргэн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ сан болон миний оюутан цагаас өдийг нөхөрлөж ирсэн анд найз Орхон аймгийн Төгөл группийн захирал Д.Гантөмөр юм” гэв.

“ХҮН” ЧУУЛГЫГ БАЙГУУЛЖ, УРАН БҮТЭЭЛЭЭ ХҮРГЭЖ ЭХЭЛНЭ

Гэр театрыг зориулалтаар нь ашиглахаас гадна сандлуудыг нь аваад ч ашиглаж болох ажээ. Угтан авах танхим, тоглолтын тайз, уран бүтээлчдийн өрөө, бие засах газар, бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах өрөөг хүртэл тусад нь хийсэн нь чамгүй сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөрөө гарган байгуулсныг илтгэж байв.

Барилгын зураг төслийг гурван компани хийж барилгын ажлыг гүйцэтгэхэд дөрвөн ч компани оролцжээ. Гэр театрын халаалт, агааржуулалт, сантехник. цахилгаан, галын дохиолол гээд бүх ажлууд стандартын дагуу шийдснээс гадна тайз декарац, гэрэлтүүлэг, хөгжим аппаратур нь гэр театрынхаа онцлогт тохирсон өвөрмөц шийдэлтэй.

УРЛАГИЙН ГЭР БҮЛ

Д.Болор-Эрдэнийх гурван охинтой айл. Манай том охин Б.Замилан нь Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. Тэрбээр их сургуульдаа суралцаж байхдаа “Говийн домог” уран сайхны кинонд тоглосон байна. Харин хоёр дахь охин Б.Хүслэн нь Монгол Улсын консерваторийн балетын ангид сурдаг. Саяхан ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын балетын тэмцээнд оролцож, тусгай байр эзлээд ирсэн сурагтай. Тэдний бага охин нь хоёр ойтой ажээ.

Тэрбээр “Энэ театр эхнэрийн минь театр. Тиймээс ч хань маань бүжгийн урлагтаа тулгуурласан “ХҮН” чуулга хэмээх шинэ чуулгыг байгуулж байгаа” гэдгийг дуулгасан юм. Цоо шинэхэн чуулга ирэх хавраас гадаадын жуулчдад зориулсан хөтөлбөрөө гаргаж, уран бүтээлээ үзэгчдэдээ хүргээд эхлэх гэнэ. Удахгүй энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж буй шинэхэн театрт нээлтийн арга хэмжээний бэлтгэл ид өрнөөд эхэлжээ. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн хувьд ирэх арванхоёрдугаар сарын эхээр ЮНЕСКО-гийн төв байранд  эрдэмтэн, судлаач С. Дулам гуайн судалгаанаас сэдэвлэн бүтээсэн "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг тоглохоор бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа ажээ.


Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Р.Лхагвадулам 2019-11-05 202.126.89.45

Пушкины хэлдгээр ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОЖЭЭ. Чиглэсэн зорилго,чин сэтгэл юунд хүрч болдгийг харуулж байна. Энэ гэр бүл, MCS, ТӨГӨЛ групп түүхэнд орох үйлс хийсээд талархъя
Жуулчдад үзүүлэхэд нүүр бардам барилга болсон байна. Баярлалаа

Avatar

Зочин 2019-11-05 66.181.190.54

Гоё сайхан бүтээн байгуулалтыг хийсэнд баяр хүргэж амжилт хүсье.

Avatar

Г.Тунгалаг 2019-11-05 64.119.24.195

Энэ улсыг хувийнхан л хөгжүүлнэ. Баяр хүргэж амжилт хүсье!

Avatar

Ганбатын Мишээл 2019-11-05 202.126.89.113

Үнэхээр их хөдөлмөрлөсөн байна даа. Илүү их суралцах хэрэгтэйгээ л ойлгох юм даа! Уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ!

Avatar

шударга иргэн 2019-11-05 202.179.24.178

Нүдний нулимс гарах нь байна. Баяр хүргэе.
Ийм гэр бүл маш олон болтугай!
Баярлалаа. Амжилтын дээд, хамгийн сайн сайханыг хүсье.
Гоё сайхан гэгээлэг мэдээг шуурхай дуулгасан сэтгүүлчид талархлаа.

Avatar

Зочин 2019-11-05 64.119.26.182

Гэр бүл байхын учир утгыг үнэхээр харуулж чадсан мундаг гэр бүл, сайхан ханийн жишгийг олонд таниулсан эр хүн та бүгдэд баяр хүргэж аз жаргал, эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсч та бүгдийг болон танай гэр бүлийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай гэж ерөөе

Avatar

Ts 2019-11-05 202.9.43.17

Бахархаж байна та бүхнээр. Гэгээн сайхан бүхнийг хүсье.

Avatar

Zochin 2019-11-05 194.230.148.101

Мундаг байна. Улам их амжилт хүсье. Ийм сайхан авьяастай залуучуудыг дэмжих хэрэгтэй.

Avatar

Bayar 2019-11-05 202.131.236.138

Bayar hurgie!
Amjilt husie.

Avatar

Зочин 2019-11-05 192.82.70.199

Д.Болор-Эрдэнэ та хувьсгал хийлээшдээ бидний Монголчууд хийж чаддаг л юм байна шүүдээ амжилт хүсье хайртай шүү миний хэдхэн бор хөөрхөн хүүхдүүд

Avatar

Зочин 2019-11-05 66.181.180.85

Нээлтийн тоглолтын билетыг хаанаас авах вэ

Avatar

Зочин 2019-11-05 202.21.107.124

Мундаг юм манай хувийн хэвшлийнхэн ийм мундаг хэрвээ энэ улсын төсөл байсан бол нэг цаасан макэттай нөгөө дарга сайд нар нь гөлөрч хараад л байж байх даа бид нар чи би хуваагдалгүй хэдэн мундаг хүмүүсээ дэмжих хэрэгтэй шүү

Avatar

ЗОЧИН 2019-11-05 202.9.44.248

АМЖИЛТ ХҮСЬЕ. САНАСАН БҮХЭН НЬ СЭТГЭГЧЛЭН БҮТЭХИЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.

Avatar

Зочин 2019-11-05 64.119.19.91

Ямар сайхан зүйлийг бүтээгээ вэ. Улам их амжилтыг хүсье…

Avatar

galdan 2019-11-05 98.248.31.229

Amjilt husii

Avatar

дорж 2019-11-05 203.217.139.225

амжилт хүсье

Avatar

mgl 2019-11-05 167.71.164.79

ystoi yanztai, amjilt husiye.

Avatar

Зочин 2019-11-05 66.181.184.239

Баяр хүргэе.

Avatar

Үнэхээр бахархалтай 2019-11-05 66.181.170.229

Үндэсний өв уламжлал шингэсэн сайхан бүтээн байгуулалт хийж байгаад баяр хүргэе. Үнэхээр монголоо гэсэн сайхан сэтгэлт уран бүтээлчдэд амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.92

Маш сайн

Avatar

Зочин 2019-11-05 66.181.165.246

Ямар гоё мэдээ вэ ээ? Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе! Харин "хошин урлагийн тоглолт" гээд тэр балай юмыг л наад ариун театртаа битгий тоглуулаарай даа!!! Цаадуул чинь тоглолтоо хийнэ гэж балайтаж мэдэх л гарууд шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж