Л.Гансүхийг шүүх хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийг шүүх хурлыг хойшлуулав

Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд  10,30 цагаас эхэлсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна.

Шүүх бүрэлдэхүүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурлыг энэ сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорихоор болжээ. Шүүх хуралдааныг Л.Гансүхийн өмгөөлөгч нар ирээгүй учраас хойшлуулсан байна. Харин шүүх хуралд зориуд ирээгүй түүний өмгөөлөгч нарыг 760 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж