" Н.Баяртсайханыг огцруулах нь улстөржилт, ҮХЦ-ийн даргаа огцруул" | News.MN

" Н.Баяртсайханыг огцруулах нь улстөржилт, ҮХЦ-ийн даргаа огцруул"

" Н.Баяртсайханыг огцруулах нь улстөржилт, ҮХЦ-ийн даргаа огцруул"

" Н.Баяртсайханыг огцруулах нь улстөржилт, ҮХЦ-ийн даргаа огцруул"

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Саарал жагсаалтад орсон хариуцлагын асуудлыг эрх баригч нам хөндөж эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой гэж тайлбарлаж байгаатай та санал нийлэх үү. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хувь гишүүнийнхээ хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Бид яагаад саарал жагсаалтад оров гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Монгол Улс мөнгө угаадаг эсвэл терроризмыг санхүүжүүлдэг улс биш. Саудын араб, Иракт өдөр болгон шахуу терроризм болж байгаа. Гэтэл тэдгээр улс хар, саарал жагсаалтад яагаад ордоггүй юм. Манай улс саарал жагсаалтад орсон нь нэг талаасаа улс төр биш байгаа даа гэж санаа зовниж байгаа. Би АНУ-ын Элчин сайдтай уулзаад манай улс саарал жагсаалтад орсон нь ямар учиртай юм бэ. Монгол Улс терроризмыг эсэргүүцэж бүр Афганистан, Судан руу хүртэл цэргээ илгээдэг. Ингэж терроризмтой тэмцдэг манай улсыг яагаад терроризмыг дэмждэг байж болзошгүй гэж хардаж саарал жагсаалтад оруулж байгаа юм бэ гэж АНУ-ын Элчин сайдаас асуусан.

Хоёрт, саарал жагсаалтад ороход Хойд солонгосоос болсон гэдэг нь худлаа. Яагаад гэвэл энэ оны арванхоёрдугаар сарын 24 гэхэд Хойд Солонгосын ажилчдын гэрээг дуусгавар болгож Монгол Улсаас албадан гаргасан байх ёстой. Гэтэл тэднийг гаргаагүй гэдэг шалтгаанаар биднийг саарал жагсаалтад оруулсан гэвэл итгэхгүй. Бага багаар гаргасаар бараг дууссан. Тэгэхээр Хойд солонгостой холбоотой өөр дуулиан байгаа бол олон улсын зэвсгийн шинжээд ч юм уу эсвэл НҮБ-ын төлөөлөгчид ирж дүн шинжилгээ хийж тогтоосны дараа нь саарал жагсаалтад оруулах ёстой.

-Манай улсад FATF-ын өгсөн зөвлөмжүүдтэй та танилцсан уу?

-Танилцсан. FATF-ын  гишүүн орнууд манай улсыг саарал жагсаалтад орвол орог гэсэнд нь  би их харамссан. ОХУ, БНХАУ эсвэл бусад улсын аль нь ч Монгол Улс хүний наймаа, зэвсгийн наймаа хийдэг улс биш гэж хэлэх улс олдсонгүй. Одоо нэгэнт саарал жагсаалтад орсон. Өөрийнхөө хүрээнд шалтгааныг нь тодруулахад, гурван шалтгаанаар саарал жагсаалтад оржээ гэж дүгнэхэд хүрсэн.

-Ямар?

– Нэгдүгээрт, манай төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу саарал жагсаалтад оруулахгүй байхад ажиллах ёстой ажлын хэсэг гэж бий. Энэ ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  ажилладаг. Энэ хүн саарал жагсаалтын араас огт яваагүй, нэг удаа ч анхаарал тавиагүй. Миний ойлгож байгаагаар энэ хүн гадаадад явж хуралд нь суугаагүй байх гэж бодож байна.  Уг нь бол Ц.Нямдорж FATF-ын хуралд оролцоод жинхэнэ “баавраа” харуулаад МАНАН, МАФИ байдаг юм бол МАФ-ийн гишүүдээ зарлаад явах ёстой байлаа. Харамсалтай нь, ингэж явсангүй. Хоёрдох шалтгаан нь Монгол Улсад ойлгомжгүй сул мөнгөнүүд байгаа. Жишээлбэл арилжааны банкууд нь яаж эх үүсвэрээ нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. Дээр нь Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. ББСБ нь дотроо хадгаламж зээлийн хоршоо, ломбард ажиллуулах эрхтэй.

500 гаруй ББСБ-гаас 34-ийг нь төрийн дээд албан тушаалтнууд өмчилдөг. 11 нь УИХ-ын гишүүнийх, үүнээс найм нь мөнгө угаасан гэдгийг АТГ тогтоосон ч шүүхээр явуулдаггүй. Харамсалтай нь, энэ талаар дуугарч байгаа хэвлэлийнхэн ч алга.

FATF Та нар мөнгө угаахтай холбоотой эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн үү” гэхээр Нигер улсын өнгөт арьстан иргэнийг мөнгө угаасныг тогтоосон, удахгүй шүүхээр тогтооно гэсэн юм билээ. Гаднын иргэнийг хэлэхээр нь өөрсдийнхийгөө ярь гэхээр юм хэлдэггүй. Энэ нь саарал жагсаалтад орох хоёрдох шалтгаан болсон. АНУ 2000 оны терроризмын дараа банк, санхүүтэй холбоотой гүйлгээний утгуудыг нь хянадаг тусгай программтай  болсон юм билээ. Энэ төслийг манай Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтраад одоо л хийж байгаа. Үүнийг эртхэн хийгээгүй нь саарал жагсаалтад орох гуравдах шалтгаан болжээ гэдгийг би хуульч хүнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд дүгнэж байгаа.

"ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ  ЕРӨНХИЙ САЙДААС ИЛҮҮ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ" 

-FATF-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадвал манай улс богино хугацаанд саарал жагсаалтаас гарах боломжтой гэдгийг холбогдох албанынхан хэлж байгаа. Бидэнд гарах ямар гарц байна вэ?

-Ц.Нямдоржийг байгаа цагт саарал жагсаалтаас гарахгүй. Горьдоод ч хэрэггүй. Ядаж энэ хүн гадагшаа явж уулзах хэрэгтэй. FATF гэдэг байгууллагыг Монголд төлөөлж байгаа хүн чинь Ц.Нямдорж шүү дээ.

Монголбанк, СЗХ-ны удирдлагыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ. Энэ нь  “бай”- гаа оносон хариуцлагын эзэд мөн үү?

-Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд мөн. FATF-ийн долоон шаардлагын нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад, зургаа нь ХЗДХ-ийн сайдад хаягласан үүрэг байна лээ. Мөнгө угааж байгаа 500 ББСБ-ийн талаар арга хэмжээ ав гэсэн. Монголд өнөөдөр тусгай зөвшөөрлийн систем нь хошин шог шиг. Жишээ нь нийслэлийн Засаг даргад архины, гоо сайхны үйл ажиллагааны гэсэн энэ хоёр чиглэлийн зөвшөөрөл байдаг. Гэтэл  гоо сайхны зөвшөөрлийг  нь 200 хүнд өгсөн байдаг. Үүн дотор ресторан ажиллуулдаг эзэнд хүртэл олгосон байна. Тэр эзэн нь УИХ-ын гишүүний эхнэр. Манай шинэ галзуунуудын нэгийнх нь эхнэрийнх нь ресторан дотор гоо сайхны эмнэлэг ажилладаг гэж ойлгох уу эсвэл гоо сайхны эмнэлэгт ресторан ажилладаг гэж ойлгох уу, маш эргэлзээтэй.

 -Монголбанкны хувьд өнгөрсөн хугацаанд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Шулуухан хэлэхэд, Монголбанкийг буруутгамааргүй байна. Яагаад гэвэл Монгол Улс дампуурал зарлах гэж байсан тэр хүнд цаг үед Монголбанкийг Н.Баяртсайхан хариуцаж долларын нөөцийг барьж чадсан. Ер нь бол Монголбанк гурван ажил хийх үүрэгтэй. Валютыг тогтвортой байлгах, инфляцыг барих, долларын нөөцийг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван үүрэгтэй. Энэ гурван үүргээ чамлахааргүй хийсэн гэж дүгнэж байна. Огцруулах асуудлыг олонхоороо шийдэх биз. Уг нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахаасаа өмнө Үндсэн хуулийн цэцийн даргыг даруй огцруулах хэрэгтэй.

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулаад оронд нь н.Ганбат гэдэг хүнийг томилох сураг дуулдсан. Бидэнд улстөржиж болохгүй албан тушаал гэж бий. Уг нь бол Төв банкны Ерөнхийлөгч гэдэг бол Ерөнхий сайдаас илүү тогтвортой байх ёстой албан тушаал. Мөнгөний бодлогыг барьдаг утгаараа дэлхийн ихэнх орон Төв банкныхаа Ерөнхийлөгчийг тогтвортой ажиллуулж Сангийн сайдаасаа илүү эрх мэдэлтэйд тооцдог. Яагаад гэвэл санхүүгийн тэр дундаа мөнгөний бодлогыг нь барьдаг гол хүн. Тийм болохоор энэ асуудалд улстөржиж болохгүй. Харамсалтай нь, улстөржилт явагдаж байна гэж харж байгаа. Сонгууль болохоос өмнө улсаар минь тоглож дуусах вий гэдэгт би санаа зовниж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-05 64.119.20.142

Одоо энэ УИХ гишүүд гэгчдээс энэ Баасанхүү л ганцаараа үнэнийг хэлж тэмцэж байна. Даанч ганцаардаад байгаа бололтой.Харин тэр Батзандан Болд гэдэг 2 бол шал худлаа.Нам байгуулж Монголчуудыг улам хуваагдуулж өөрсөддөө оноо авах гэснээс өөр юм баыхгүй.Энэ хоёр цаанаа бас маш их будлиантай гээд баыгаа биздээ.

Avatar

Зоригт 2019-11-05 75.58.231.100

Баасан хүү зөв ярьж байна.

Avatar

Irgen 2019-11-05 59.153.115.110

Haramsaltai baina. Bayartsaihan bol oorin gsn tolgoitoi ganst hyn yldsen bsn ym. Busad ni dargin zahiasig bielyylegchid

Avatar

ЭВГҮЙ 2019-11-05 103.9.90.130

Баасхүү гэж ямар учиртай хүн юм болоо энэ хүний амнаас сайхан үг, хэн нэгэнд таларахсан үйлдэл, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг дэмжсэн гэнц ч үг гарахгүй юмаа. Үргэлж л юм бүхнийг харлуулсан , хэн нэгнийг доромжилсон цаанаа л нэг хорон санаа өмхий үнэр ханхлуулсан үг хэллэг хэлэх юм нэр нь Баастай холбоотой болхоор тэгдэг юм болов уу? Өөрийнх нь шүтдэг Христийн шашин нь тэгж номолдог юм болов уу? бүү мэд. Ер нь л энерги муутай хүн юм гар мар барьж болохгүй шүү хамаг энергийг авчихдаг гэсэн.

Avatar

Zul 2019-11-05 66.181.161.54

Hoorhii Baasanhvv gishvvn gantsaardaad bdag ymshigee uul ni shudraga yrihgeed bdag hvn shvv daanch medleg ni joohon gologdood baigaa ymuu gej ajiglagdaad bdag ymaa dugardag hvnii l negee er ni saaral jagsaaltand orohod yuunaas gedgiig olood hatuu temtseh heregtei olon tvmend zarlaad bvgdiig ni il tod medegdeh ni zvitei ter Hymdorj ni uu sangiin said ni neeree l olon bank busuud zondoosh dee ene ard tvmniig shuldag ymaa bolimoordoo elgeeree molhloo shvv mongolchuud maani !!!!!!!!

Avatar

Зочин 2019-11-05 202.9.44.161

Бие биенээ хэн ч яаж ч доромжлож болно.Яг юуны тухай яриад байгааг анхаарвал уул нь зүгээр байх юм.Баасанхүү гишүүн ер нь бол үнэн л хэллээ.Саарал жагсаалтанд орох болсон бол шалтгаан бол мөнгө угаасан хэргээ цэгцлэж чадахгүй байгаа л явдал ш дээ.Хууль хяналт шүүхийн байгууллага дийлэхээ байсан манай улсын нүүр царай.Хэн нэгэн хүнээр туг тахиж ард нь нуугдаж үлддэг энэ тогтолцоогоо одоо болих хэрэгтэй болжээ.Одоо ч бас хүмүүс урьд урьдаа бодвол хэл устай болоод юм олоод уншихдаг болоод байгаа шү

Avatar

zochin 2019-11-05 202.9.43.47

ene b**s dandaa temee geheer ymaa gj baih ymaa.

Avatar

Zochin 2019-11-05 202.126.88.184

Nyamdorj gej yamar ch zadvargui hun baih yum. Zailuulaach

Avatar

Халх 2019-11-05 202.9.42.69

Энэ Баасанхүү овоо шудрага, үэнэ юм яриад байх шиг байдаг байсан , харин энэ Баярт сайханыг хамгаалаад байх шиг санагдлаа. Бас МАН ын хулгайчдада юмуу эсвэл УВС ынханд худалдагдсан бололтой!

Avatar

bold 2019-11-05 202.55.191.205

chatsga huu zaimoi

Avatar

Зочин 2019-11-05 202.170.65.137

UIH-n gishuun gehed yamarch ediin zasgiin oilgolttgui erguu yum yaridag huur be. Daintai ornuud ugaas FAFT-d bdaggui.

Avatar

Zochin 2019-11-05 202.126.89.217

Баяртсайханд тус болмоор байвал баасанхуу дуугай байсан дээр дээ нэг их сайн нэртэй биш дээ

Avatar

zochin 2019-11-05 202.179.26.102

bichsen setgegdliig dandaa oruulachgui baich um ????, ta nar yagaad ylgavarlaad engeed nariin schuult chiigeed bgaa um , bolioocheee

Avatar

zochin 2019-11-05 202.179.26.102

cheruulch uurtai dogschin ajilla mededggui Nymdorj ogchroch estoi. Bas Churelbaatar chudlaa schulsee chachaa boli, chich ch bas dald or. Ene zaluu yg l chelleedee tanariig

Avatar

Зочин 2019-11-05 103.14.36.18

Саарал жагсаалтад орсоны хариуцлагыг Ц.Нямдоржид тооцох ёстой.

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.7

Нүүрс алт зэснээс өөр валют олдог салбар байхгүй улсад өсөх нь тодорхой.Энэ салбаруудаа дарамталж татварыг нь нэмж ,боловсруулах үйлдвэр,төмөр замыг нь барьж өгдөггүй. Тэнгэрлэг монголчуудын тансаг хэрэглээ байнга нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2019-11-05 103.14.38.136

Улс төрдөх хэрэггүй дээ. Ингэж улсаа дуусгалаа даа

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.7

Гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад халж болохгүй.Өмгөөлөгч гэж хуцаад байдаг.Ирсэн бодит нотолгоо,камерын бичлэг энэ тэр байвал энэ харин поопорч унасан хүнийг өшиглөж болно.

Avatar

Ksa 2019-11-05 103.57.93.249

Саарал жагсаалт гэдэг бол ердөө л 8 шаргын асуудал. 500 павильон. Тэнд л Монгол банк, арилжааны банкууд, СЗХ-ны ажилтнууд ханш өсгөж, мөнгө угааж байдаг. Худлаа мэдэн будилж тероризм, хойд Солонгос гэж төөрөлдүүл. Ганц асуудал нь 8 шарга шүү.

Avatar

Zo 2019-11-05 139.5.219.51

Hund masn oilgomtoi yarisan bna Ih Girald bain hunii 1 snuu

Avatar

зочин 2019-11-05 66.181.169.116

нэг хүнээр туг тахиж өөрсдөө цэвэр үлддэг муухай зуршил тогтож байна даа энэ улстөрчид явах тусам хүнээ байж байна яана даа өөрсдөө монгол банзкинд очсон бол дампууруулчихсан би яагаа ч үгүй надад хамаагүй гээд сууж байгаа даа н**ш гэж

Avatar

зочин 2019-11-05 202.126.89.118

Суусан газраасаа шороо атгаад явах санаатай энэ атигар том том баагаад суудаг болж. энэ нөхөр Христийн ариун сүмд нь аваачиж өгөөд шалгуул ха ха.

Avatar

зочин 2019-11-05 66.181.169.116

баяртсайхан харин ч үе үеийн хүмүүсээс илүү ажиллаж байгаа лахиад ямар хорчин холион бантан гаргах гээд байгаа юм бэ битгий ингэж балиартаж бай

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.141

Оймсны хавчуурга минь зүгээр л бай за юу далд ор

Avatar

зочин 2019-11-05 66.181.169.116

хэдэн зуун жил бусдыг колончилж шулж мөлжсөөр ирсэн шар толгойтнууд одоо ч бусдын юмын зүгээр сороод суж байгаа юм бишүү социализмын үед нэг ноён бүх баялгыг ард иргэдтэй нь ам руугаа сорж байгаа зэрэг байдаг байсан тр зураг чинь өнөөдөр манайд хэрэгжээд байна уу даа гэж бодохоор ийм байдалд ороход гадаадад хэн нөлөөлөв гэж хардах эрх бидэнд бий муугийн боло олонд гэж энэ дээ эх орноо худалдсан хэсэг бүлэг хогнуудаас бүх юм болж байгаа юм тэнгэрийн гэсгээл хүртмэрүүд

Avatar

Зочин 2019-11-05 202.126.89.157

Nyamdorjoo zailuulah heregtei. Bayartsaikhaniig soliloo geed yu ch saijrahgui. Harin ch dordoj medne!

Avatar

Христийн сүм барих нэрээр мөнгө угаадаг гэдгээ хэлээч Баасанхүү 2019-11-05 66.181.170.229

Христийн сүм барих нэрээр мөнгө угаадаг гэдгээ хэлээч Баасанхүү

Avatar

ХАХА 2019-11-05 103.212.119.22

ҮМХИЙ ЖООМ ҮХЭЖ ДАЛД ОРМОР х***а БАЯРТСАЙХАНТАЙГАА ТАМРУУГАА ТОНИЛ ЭРГҮҮ ХАР ЛАЛАРАА

Avatar

Zochin 2019-11-05 202.179.25.247

Энэ нөхөрчин харин энэ удаа яалт ч үгүй үнэн юм хэлсэн байхчин

Avatar

z 2019-11-05 98.247.88.7

huurhii bayarsaihniig uldeechihguyu heden jil turd ajillaa shudee bidend turshlagatai l humuus heregtei

Avatar

irgen 2019-11-05 66.181.168.8

Ene mini ih zuv yarijee

Avatar

Зочин 2019-11-05 192.82.66.152

Үнэн.ЗГ бодлогын яамдын сайд нартаа хариуцлага яриачээ.эзнээ олж яриачээ эрх мэдэлтэнгүүдээ.Баасанхүү гишүүн зөв шулуун шударга хэлдэг.Ийм гишүүн олон байгаасай.Сайд нартаа хариуцлага ярихгүй бол ЕСайдтай хариуцлага яриачээ.Угаарталт,саарал жагсаалт,800 хятад иргэд ЖДҮ гээд олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа ЕСайд ажлаа сайн хийж байна гэж хэлэх үү.Гишүүд жаахан ухаантай жудагтай Баасанхүү гишүүн шиг эх оронч байгаач.Худлаа палдикдахаа боль

Avatar

Зочин 2019-11-05 202.131.249.67

Яалт ч үгүй үнэн юм ярьсан байна. Монгол улс валютын нөөцөө нэмж чадсан байна гэдэг чинь чухал шүү.

Avatar

Иргэн 2019-11-05 66.181.176.65

НЯМДОРЖ ХЭРҮҮЛ Л САЙН ХИЙХЭЭС ӨӨР ЧАДВАРГҮЙ ХҮН. FATF-ИЙГ ТӨЛӨӨЛЖ БҮҮР ЧАДАХГҮЙ. ОЙЛГОХЧГҮЙ. ТЭХЭЭР СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОЛГҮЙ ЯАХАВ. МОНГОЛ УЛСЫГ ЗОРИУД ХОРЛОЖ БАЙНА……..

Avatar

Судлаач 2019-11-05 202.131.251.109

Авах юм байна Баасанхүү. Гэхдээ мэдэхгүй юмаа ярьж, том том дүгнэлт бүү хийж бай. "дэлхийн ихэнх орон Төв банкныхаа Ерөнхийлөгчийг тогтвортой ажиллуулж Сангийн сайдаасаа илүү эрх мэдэлтэйд тооцдог" гм

Avatar

зочин 2019-11-05 202.9.43.11

Огцруулангуут л доллорын ханш явж өгөндөө !! . Хадгаламжинд байгаа хэдийгээ ногоон болгохоос …

Avatar

УНШИГЧ 2019-11-05 66.181.161.109

ОЙЛГОМЖТОЙ САЙХАН ЯРЬЖЭЭ

Avatar

Зочин 2019-11-05 182.160.1.95

Баасанхүү төрд хэрэгтэй зайран.

Avatar

Зочин 2019-11-05 182.160.1.95

Яг Баасанхүү шиг нэг нөхөр УИХ -д заавал байх ёстой. Төрд хэрэгтэй зайран.

Avatar

Зочин 2019-11-05 202.126.88.180

Bayartsaikhan ch ajlaa xiij medexgui chadaxgui xun l dee. Bayartsaikhanaar togtoxgui. Nyamdorj Xurelbaatar geed xariutslaga yarix yostoi xumuus olon baigaa.

Avatar

Зочин 2019-11-05 202.126.88.197

Маш сайн хэлж. Мундаг залуу шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж