Дэлхий сар хооронд эдийн засгийн бүс байгуулна | News.MN

Дэлхий сар хооронд эдийн засгийн бүс байгуулна

Дэлхий сар хооронд эдийн засгийн бүс байгуулна

Дэлхий сар хооронд эдийн засгийн бүс байгуулна

Хятад улсын эдийн засгийн амбиц дэлхийгээс хальж сансарт хүрчээ. Учир юу вэ гэвэл, Хятад улс ирэх 2050 он гэхэд дэлхийгээс сар хооронд эдийн засгийн бүс байгуулахаар төлөвлөжээ. Хятадын Сансарын шинжлэх ухаан, технологийн корпорацийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Бао Вэйминий мэдэгдсэнээр шинэ эдийн засгийн бүс нь дэлхий ба сар орчим болон дундын орон зайг багтаах гэнэ. Тус корпораци нь Хятадын үндэсний сансрын хөтөлбөрийн гол ханган нийлүүлэгч аж. Төслийн ашиг нь 10 их наяд ам.долларт хүрэх тооцоог гаргажээ. Дэлхий болон сарны орон зайг хөгжүүлэх төслийн хүрээнд бага өртгөөр сансрын гаригуудын хооронд сансрын тээвэр хийх, хиймэл дагуул хөөргөх зэрэг багтсан байна. Төслийн анхан шатны боловсруулалтыг ирэх 2030 онд бэлэн болгохоор ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлтийн гол технологийг 2040 он гэхэд бүтээх аж.

Chang’e-4

Хятад улс нь сүүлийн жилүүдэд сарны судалгаа, сансрын салбарын хөгжүүлэлтэд ихэд анхаарах болсон билээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард “i-Space” нэртэй хувийн компани тээвэрлэгч пуужинг сансрын тойрог замд амжилттай оруулсан юм. Энэ нь Хятадын сансрын тээврийн салбар дахь анхны амжилттай ажиллагаа болжээ. Түүнчлэн өнгөрсөн жил Хятадын Chang’e-4 судалгааны төхөөрөмж сарны хамгийн алслагдмал хэсэгт амжилттайгаар газарджээ.

Хятад улс 1970 онд “Dongfanghong 1” нэртэй анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд илгээсэн юм. Тэр үеэс хойш олон хиймэл дагуул, пуужинг шинээр туршиж, 2003 оны аравдугаар сарын 15-нд Хятадын “Шэньчжоу-5” сансрын хөлөг агаар мандлыг цойлон хөөрч 21 цаг 22 минутын нислэг үйлдсэнээр БНХАУ өөрийн хөлгөөр сансрын нисэгчээ сансарт бие даан гаргасан гурав дахь улс болгон түүхэнд үлдсэн юм. Түүнчлэн 2021 он гэхэд тус улс Ангараг руу анхны хөлгөө илгээхээр зорьж буй юм.

Хятад улс одоогоор өөрийн сансрын станцыг барьж байгаа юм. Тус улс өнгөрсөн онд тойрог замын сансрын суурин станцдаа хоёр дахь лаборатори болох “Tiangong-2”-ыг суурилуулсан бөгөөд ингэснээр сансрын станцын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгийг амжилттай задгай сансарт гаргаж, дэлхийн тойрог замд орсон байна. Энэ нь БНХАУ-ын 2022 он гэхэд сансрын суурин станц байгуулах үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг болсон юм. Сансар судлалын салбарт БНХАУ ирэх 20 жилийн хугацаанд дөрвөн их наяд юань зарцуулах бодлого баталсан. Ингэснээр ирэх 20 жилд Хятад улс дангаараа болон хамтарсан сансрын ажиллагаануудыг хийхээр төлөвлөөд байна.  2030 он гэхэд тус улс нарны аймгийн бүх гариг руу сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд хар матер судлах хиймэл дагуул, квант харилцаа холбооны хиймэл дагуул, “Tiangong-2” сансрын станцыг хөөргөсөн гээд БНХАУ сансар судлалын шинэ эрин үеийг эхлүүлээд байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dorj 2019-11-05 202.131.225.197

muusain hujaanuud hugjluuruu tasarchee manaihan yaaj idej uuh ve gesen tulga toirson hogiin bodoldoo yalzarch baihad. mundag baina shi

Avatar

бурхан 2019-11-05 103.229.122.229

лондонгоос бээжин рүү сансараар нисээд очдог болно

Avatar

Зочин 2019-11-05 24.12.0.213

ken be ene Ebi mun solioruulak yuma

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж