Энэ оны эхний есөн сарын байдлаар Москва хотынхон хамгийн их шинэ машин худалдан авсан байна хэмээн судалгаа, дүн шинжилгээний “Автостат” байгууллага мэдээллээ.
Тус байгууллагын дүнгээр 2019 он гарсаар москвачууд 158,400 шинэ машин худалдан авчээ. Үүний дараа Москва муж (101,800), Санкт-Петербург хот (75000) оржээ.
Үүнээс гадна шинэ машины борлуулалт өндөр байсан газруудад Татарстан (49,300), Краснодарийн хязгаар (43,100), Башкирстан (39,700), Самарск муж (36,500), Свердловск муж (35,700), Челябинск муж (29,300), Ростов муж (27,900) гэсэн статистик байгаа ажээ.
Нийтдээ энэ он гарсаар оросууд нийтдээ нэг сая 130 мянган шинэ машин худалдан авчээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ