УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2019.11.01/ УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль гаргах хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрбээр Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойг улс орон даяар тэмдэглэнэ. Ардчилал бол ард түмний хамтын бүтээл. Маш олон мянган хүн хүсэл зорилгоо нэгтгэж, ардчилсан өөрчлөлтийг хийсэн. Тийм учраас энэ ойгоор олон хүмүүсийг урамшуулж, шагнах, төрийн хүндэтгэл үзүүлэх шаардлага байгаа. Тэр утгаараа энэ хуулийн төслийг өргөн барисан гэдгийг тодотгов.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль гаргах хууль нь нэг удаа үйлчлэх зорилготой юм байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ