Ухаалаг нохой хүмүүсийг ажиж байгаад хэрхэн хүнс худалдаж авахыг сурчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Ухаалаг нохой хүмүүсийг ажиж байгаад хэрхэн хүнс худалдаж авахыг сурчээ

Ухаалаг нохой хүмүүсийг ажиж байгаад хэрхэн хүнс худалдаж авахыг сурчээ

Сургуулийн ойролцоо цайны газраас оюутнууд болон багш нар хэрхэн хоол худалдаж авч байхыг удаан ажигласан нэгэн нохой бидний зах зээлийн нарийн учрыг бараг л олчихжээ. Тийнхүү өөрөө хүссэн үедээ жигнэмэг худалдан авч сурсан байна.

Негро дуудлагатай лабрадор үүлдрийн уг нохой Колумбын Монтери Касанари дахь техник институтын ойролцоо амьдарч тэр хавийн иргэдийн танил болсон нохой гэнэ. Негро хүмүүс хэрхэн хоол худалдаж авахыг удаан ажсаны эцэст бүхнийг ойлгож, тэр байтугай өөрөө мөнгө олж, түүгээрээ өөртөө хоол худалдан авч сурсан гэнэ.

Нэг л өдөр Негро мухлагт ногоон навч зууж ирээд сүүлээ шарвалзуулан жигнэмэг гуйсан гэнэ.

Негро уг нь золбин нохой биш. Түүнийг сургуулийн жижүүр тэжээж, хоол ундаар тасалдаггүй ч тэр мухлагт илүү амттай хүнс байдгийг олоод мэдчихжээ.

Одоо тэр ногоон навчаар наймаа хийгээд бүр сурчихсан бөгөөд хэн ч түүнд үгүй гэж хэлж чаддаггүй гэнэ.

Тэр өдөр бүр навч зууж ирээд жигнэмэг худалдан авдаг болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: en.goodtimes.my

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХөөрхөнХөөрхөн
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж