Нөхрийнхөө аллагыг зохион байгуулсан түүхэн эмэгтэйн дүрд Лэйди Гага тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Нөхрийнхөө аллагыг зохион байгуулсан түүхэн эмэгтэйн дүрд Лэйди Гага тоглоно

Дуучин Лэйди Гага Брэдли Күүперийн "Төрмөл од" кинонд тоглоод Оскарын шагнал хүртэн чамгүй сайн жүжигчин гэдгээ батлаад авсан.

Харин шинэхэн жүжигчин, дуу зохиогч, дуучин маань аль хэдийн дараагийн дүрдээ бэлдэж эхэлжээ. Түүний тоглох дараагийн дүр бол Патризиа Риггиани. Риггиани бол 90-ээд онд алуурчин хөлсөлж хуучин нөхөр, Гүччи загварын удирдагч Мауризио Гүччиг хөнөөсөн эмэгтэй.

Харин хараахан нэр нь тодорхойгүй байгаа уг киног "Мэсчин боол", "Ангарагийн иргэн" кинонуудаараа олонд танигдсан ахмад найруулагч Ридлэй Скот гардаж найруулахаар болсон гэнэ.

Риггиани Гүччитэй 12 жил ханилж байгаад 1985 оны тавдугаар сард салж, 1998 онд нөхрийгөө хөнөөлгөсний төлөө ял сонсжээ.

Риггиани эхэндээ нил ягаан өнгөтэй нүднээсээ болж кино жүжигчин Лиз Тэйлорын нэрээр хочлогддог байжээ. Харин нөхрийнхөө хэргийн дараа Италийн хэвлэлүүдээр "Хар аалз" хэмээх нэр зүүжээ.

Тэрбээр 1992 онд тархины хагалгаанд орж өөрийг нь удирдлагаа алдтал нь зовоож байсан хавдраа авуулсан гэнэ. Харин 2004 онд түүний охид Воги сэтгүүлд ээжийнхээ тухай ярилцлага өгж байсан байна.

Гүччи 1995 онд ажлын газрынхаа шатан дээр дагзруугаа буудуулж нас барсан байна. Риггиани 29 жил хоригдох ял сонсож, 18 жил торны цаана суусныхаа эцэст 2016 онд суллагдсан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: buzzfeednews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж