Өмнөд Солонгосын хөвгүүдийн "BTS" хамтлагийн дуучин Жун Күк цагдаагийн газар шалгагдаж байгаа талаар “Korea Times” сонин мэдээлжээ. Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Юнсаны Каннам дүүрэгт "Mercedes-Benz” машин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, такситай мөргөлдсөн байна.
Тухайн үед Жун Күк согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба таксины жолооч, дуучин хоёр аль, аль нь хөнгөн гэмтжээ.
Харин "BTS" хамтлагийн харьяалагддаг “Big Hit Entertainment” агентлагаас “Хэргийг мөрдөн шалгаж байгаа тул бид нарийн мэдээллийг хэлэх боломжгүй, осол гаргасан нь үнэн, ослын хохирлыг барагдуулж, хохирогчтой тохиролцоонд хүрсэн. Хохирогч болон шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчиж байна” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ