00-ын өрөөнөөс каннабисийн хүлэмж хүрдэг нууц хонгил илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

00-ын өрөөнөөс каннабисийн хүлэмж хүрдэг нууц хонгил илрүүллээ

00-ын өрөөнөөс каннабисийн хүлэмж хүрдэг нууц хонгил илрүүллээ

Хуучин Викториан театрыг 60-аад онд дэлгүүр болгосон ба дөрвөн унтлагын өрөө бүхий подвалын ариун цэврийн өрөөнөөс каннабисийн хүлэмж хүрдэг 25 метр нууц хонгил олджээ.

Уг хонгилоор дамжуулж жилд 4 сая еврогийн ашиг олдог бөгөөд арваад жил энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа хэмээн мөрдөгчид үзэж байна.

Гэмт бүлэглэл газар доорх кабелуудаас тог авч, газар доор каннабисийн хүлэмж байгуулах санаа олж, түүнийгээ хэрэгжүүлж чаджээ.

Хоёрдугаар дайны тухай гардаг "Их орголт" кинон дээр гардагтай тун ижилхэн аргаар гэмт бүлэглэлийнхэн ариун цэврийн өрөөний шалыг ухаад тэндээ өрөөнийхтэй ижил плитадсан хаалга хийж, хэнд ч анзаарагдахааргүй болгожээ. Тэр нүхнээс үргэлжлүүлэн байшингийн арын машины зогсоол доогуур хөндлөн ухаж, нэгэн орхигдсон зооринд хүрсэн байна. Мөн машины зогсоол руу гарсан нөөц гарц хийхээ мартсангүй.

Энэхүү нууц байгууламж 1897 онд 750 хүний суудалтай баригдаад 1963 онд нураасан Бродвэй театрын суурийг ашиглажээ. Барилгын суурь дээр дахин төлөвлөлт хийж, шинэ барилга байгууламж барихдаа хуучин театрын суурийг хэвэнд нь үлдээсэн байна.

Гэмт бүлэглэлийн гишүүд дунд дор хаяж нэг барилгачин бий гэж нууц хонгилийн чадварлаг зохион байгуулалтаас хараад цагдаа нар таамаглаж байна. Мөн хонгилыг болон 430 мянган еврогийн хөрөнгийг цагдаа нар хураан авсан байна.

Хөрш нэгэн бизнесмэн "бидний хажууд арваад жилийн турш ийм үйл ажиллагаа анзаарагдахгүй өнгөрсөн гэхэд итгэмээргүй юм. Би их гайхлаа. Эхнэр бид хоёр хааяа өрөмдөж байгаа чимээ сонсдог байсан ч ойролцоо барилгын ажлаас болж байгаа байх л гэж боддог байлаа. Энэ хавиар хөл хөдөлгөөн ихтэй тул энэ хэвийн л үзэгдэл байсан" хэмээн ярьж байна.

Мөн "Найман сард хоёр залуу барилга руу нэвтэрч багц түлхүүр хулгайлсан ч гарахдаа харуултай тааралдаж, нэг нь зодолдох зуур нөгөө нь зугтсан. Есдүгээр сард өнөөх хоёр оюутнуудын байрладаг хөрш байр луу андууран хаалгыг нь эвдэж орсон. Харин аравдугаар сард гурав дахь хэрэг гарч цагдаа нар дуудлагын дагуу ирэхдээ хонгилыг олсон" хэмээн тэр үргэлжлүүлэн ярилаа.

Мөн энэ оны эхэнд цагдаа нар Волверхамптонд гэрэл, халаагуур, сэнсээр тоноглосон каннабисийн нууц хүлэмж илрүүлсэн билээ.

Бас 2017 онд Вилтшайрын хуучин зооринд каннабисийн нууц хүлэмж байгуулж, залуу Вьетнамчуудыг боолчлон ажиллуулж, жилд хоёр сая евро олж байсныг илрүүлж гурван хүнийг шоронд суулгаж байсан гэнэ.

Цагдаагийн газрын төлөөлөгч "бид аравдугаар сарын нэгэнд оршин суугчдын амар тайван байдал алдагдуулсан дуудлагын дагуу дээрх хаягт очоод нууц хонгил болон маш сайн тоноглосон нууц хүлэмж илрүүлсэн. 28, 45-47, 36 настай гурван эрийг хэрэгт татан тэнсэн харгалзаж шалгаж байна" хэмээн мэдээллээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж