Тендертэй холбоотой элдэв хардлага, сэрдлэгийг арилгахын тулд хөрөнгө оруулалтын бүхий л ажлын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй болгохыг хотын мээр үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас улсын болон нийслэлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод хийгдэж буй хөрөнгө оруулалтын бүхий л ажлыг багтаасан шинэ сайт нээлээ. Энэхүү сайтад зарлагдсан тендер, тендерийн үр дүн, хаана ямар хөрөнгөөр хичнээн ажил хийгдэх, хөрөнгө оруулалтын ажлын явц зэрэг бүхий л мэдээллээс гадна хөрөнгө оруулалтын талаарх хууль эрхзүйн мэдээллийг ч багтаажээ. Түүнчлэн нийслэлийн аль салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай талаар иргэдийн саналыг ч давхар авах юм байна.
Тендертэй холбоотой санал авна
Д.Цээнэ