Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ | News.MN

Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээнүүдийн нэг болох McDonalds –ийн гүйцэтгэх захирал Стив Истбрүк ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцрохоор болжээ.

Тус компанийн дотоод журамд зааснаар удирдах албан тушаалтан өөрийн шууд болон шууд бус удирдлага дор ажилладаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байна.

Тэрбээр ажилтнуудаа хандан захидал бичиж, буруугаа хүлээн хүлцэл өчсөн байна. Одоо 52 настай Стив Истбрүк 1993 онд тус компанид ажиллаж эхэлсэн ба 2006 онд Британи дахь салбарын захирал болсон байна. Удалгүй нийт 1,800 салбар ресторанийг хариуцсан Умард Европын зах зээлийг хариуцах болсон Истбрүк 2015 оноос хойш Истбрүк McDonalds компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-04 66.181.169.116

шаруудыг шударга гэж ярьдэг шал худлаа. тийм байтлдаа манайхыг саарал жагсаалт руу хүчээр түлхдэг юм уу ард нь хэний ашиг сонирхол байгааг хэн мэдлээ заваан колончлогчид

Avatar

Зочин 2019-11-04 58.230.1.46

Манай үе үеийн засгийн газрууд МАН, АН гэдэг хоёр хулгайч л саарал жагсаалтад оруулсан ш дээ. Адгийн новшнууд л өөрсдийнхөө бурууг бусдад тохох гэж оролддог юм.

Avatar

уншигч 2019-11-04 66.181.161.96

ЭНэ Амээрэг гэж хүний эрх ниад газар байна

Avatar

ZOCHIN 2019-11-04 74.118.178.4

Gantshan Odbayar geltgui bugd iim boloh yostoi. Zahiraluud ni ajliin bairnii huchirhiilel uildvel alban tushaalaa uguj surah heregtei. Manai yam tamgiin gazruudaar iim yawdal ih shu.

Avatar

Зочин 2019-11-04 202.179.26.188

Хүүе манай Одбаяртай чацуу юм байна

Avatar

монгол хүн 2019-11-04 202.21.108.173

СОЁЛТОЙ, ЁС ТӨРТЭЙ ГАЗАР САЙХАН ЮМӨӨ, МОНГОЛД БОЛ ТОМ ДАРГА НАР БҮХ АЖЛТНУУДТАЙГАА УНТСАН БҮР ӨӨРИЙГ НЬ ӨВЧСӨН ХҮҮХДҮҮД НЬ НИЛ БАЙХАД Ч ХУДЛАА ХУДЛАА БИ БИШ АРД СУУГАА НӨХӨР ГЭЭДЛ БОЛОО

Avatar

Зочин 2019-11-04 202.179.8.210

шаааал балай юм, нөгөө хүүхнээ ажлаас нь гаргаад мань нь чамайг торгонд умбууляаа зүгээр байжий нтр гээд паналдаж болноо доо

Avatar

Зочин 2019-11-04 202.55.188.46

Мэргэжлийн хяналтын дарга нь байцаагчтайгаа гэр бүл шахуу болчихоод бж л бна

Avatar

Od 2019-11-04 182.160.39.251

Manai MGL -d bol deedeg, doodoh ulaan hooloinuudaa zahirch chadahgui uuj idehe gene untaj hevtene gene

Avatar

Зочин 2019-11-04 103.229.120.246

Соёлтой улсад эхнэрээсээ салсан ганц бие захирал хүртэл доод шатны ажилтантайгаа хайр сэтгэлийн холбоо тогтоож болдоггүй юм байна. Манайд бол эрх мэдэлтнүүд нь хүчин хийчихээд, "би буруугүй, бандаашаа өмсөөд гарсан" гээд байх юмаа.

Avatar

Зочин 2019-11-04 202.21.108.89

Доод ажилтантайгаа дотно холбоо тогтоох нь нэр хүндийн асар том цохилт болдог учраас өөрийгөө хүндэлдэг ямарч том захирал үүнээс татгалздаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж