Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Ажилтантайгаа дотно харилцаатай болсон “McDonalds”-ийн захирал огцорчээ

Дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээнүүдийн нэг болох McDonalds –ийн гүйцэтгэх захирал Стив Истбрүк ажилтантайгаа дотно харилцаа үүсгэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцрохоор болжээ.

Тус компанийн дотоод журамд зааснаар удирдах албан тушаалтан өөрийн шууд болон шууд бус удирдлага дор ажилладаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байна.

Тэрбээр ажилтнуудаа хандан захидал бичиж, буруугаа хүлээн хүлцэл өчсөн байна. Одоо 52 настай Стив Истбрүк 1993 онд тус компанид ажиллаж эхэлсэн ба 2006 онд Британи дахь салбарын захирал болсон байна. Удалгүй нийт 1,800 салбар ресторанийг хариуцсан Умард Европын зах зээлийг хариуцах болсон Истбрүк 2015 оноос хойш Истбрүк McDonalds компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж