Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурь арваннэгдүгээр сарын 2-нд билэгт сайн өдөр гэргий Ц.Саранжаргалтайгаа гал голомтоо бадраан, хуримаа хийсэн нь олны анхааралд өртөв.
Түүний гэргийн Дархан-Уул аймгийн уугуул бөгөөд хос залуус хоёр хүүтэй. Н.Батсуурь аварга хуримын ёслолдоо зориулан Японд зураг авалт хийсэн бөгөөд хуримынхаа ёслолын арга хэмжээгээ “Зайсан хилл” зочид буудалд хийж, хүндэт зочдоо хүлээн авсан байна. Ингээд залуу хосын хуримын зургаас хүргэе.
Хосуудад аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ