Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн дарга дипломат эрхтэй

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн дарга дипломат эрхтэй

Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн дарга дипломат эрхтэй

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.


-МАН-ын бүлгийн хурлаар зарим Элчин сайдыг томилохыг дэмжлээ. Өнгөрсөн тавдугаар сард хэд хэдэн Элчин сайдын нэрийг өргөн барьж, Засгийн газраар дэмжсэн. Тэднээс зарим нь энэ удаагийн нэрс дунд байхгүй байсан?

-Бүлгийн хурлаар дэмжлээ. Бас нэг хэцүү давааг давж байна. Бид Элчин сайд нараа аль болох түргэн томилохыг бодож байгаа. Зургаан Элчин сайдыг УИХ-д өргөн барьсан. Нэг том даваа даваад энэ процесс явж байна. Элчин сайд нарын нэрсийг цувуулаад оруулахаар ярьж байна. Эргэлзээтэй байгаа бол эргэж харах, дүгнэх зүйл гарч байгаа. Тиймээс хэсэгчлээд томилоод явах нь зөв гэдэг ойлголцлын хүрээнд явж байна.

-800 орчим хятад иргэдийн виз олголтод ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Энэ  нь жуулчны ангиллын виз эргээд энэ буух эзэнтэй. Санаандгүй олгогддог зүйл биш. Албан ёсоор олгогддог. Монгол талаас хүмүүс оролцсон байна гэдгийг та бүхэн харж байгаа байх. Бүлэг хүмүүст жуулчны виз олгоход олон зүйлийг нь  шалгадаг. Урьж байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байна уу, тухайн байгууллагын гэрчилгээний дугаар гэх мэт бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байж виз олгодог. Манайхаас шалгалт хийхэд виз нь ном журмаараа олгогдсон байна. Тэгэхээр Монгол талаас оролцсон тэдгээр компаниуд шууд хар жагсаалтад орно. Дахиад тэр монголын аялал жуулчлалын компаниуд виз мэдүүлж авах ямар ч боломжгүй болж байна гэсэн үг. Хятадын талын компаниуд нь ч мөн манай улсын аль ч Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болно. Виз олгодог журмын дагуу, Гадаадын иргэн харьяатын хуулийнхаа дагуу олгогдсон. Эргээд хариуцлага тооцох эзэнтэй асуудал. Эргээд шалгах бүх баримттайгаа олгогддог.

-Визний наймаа байсан гэдэг зүйл яригдаад байгаа?

-Үүн дээр бид хоёр, гурван сарын өмнөөс холбогдох байгууллагуудтай судалгаа явуулаад эхлүүлсэн. Консулын газар олон жил ажилласан хүмүүс энд тэнд танил талын холбоогоороо эрсдэл бий болгосон байхыг үгүйсгэхгүй учраас манайд хуучин ажиллаж байгаагүй хүмүүсийг томилох, хэрэв танил талын систем үүссэн бол үүнийг задалж өгөх тал дээр ажиллаж байгаа.  Интернетээр виз мэдүүлэх систем рүү шилжихэд ч гэсэн эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг шалгадаг найдвартай цахим тогтолцоог нэвтрүүлэх ёстой.

-Хөх хотын Консулд ямар хүн ажиллаж байгаа вэ. Мэргэжлийн хүн үү?

– Консулд өмнө нь ажиллаж байсан хүмүүс Хөх хотын консулд ажиллаж байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах хятадуудад виз олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Шалгалтаар тогтоогдсон, энэ хэрэгт холбогдсон зүйл байгаа юу?

-Хэрэв тийм зүйл байгаа бол энэ олон виз дээр баримт бичгийн бүрдлийн алдаа дутагдал гарна. Хөх хотын консулын хоёрдугаар хүн нь манай системд ажиллаж байсан. Гурав дахь хүн нь Ж.Батзандан гишүүний ах. Тэр хүн өмнө нь Эрээний Консулын газар ажиллаж байсан. Ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй манай системд ажиллаж байсан хүн.

-Цэцийн дарга Д.Одбаяр дипломат эрхтэй хүн мөн үү. Солонгос улс дахь Элчин сайдын яам буруу мэдээлэл өгөөд суллуулсан юм уу?

-Тийм юм гэж юу байх вэ. Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр зохицуулагддаггүй.  Олон улсын хууль болон бусад гэрээ, хэлэлцээрүүдээр зохицуулагдаг. Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Тэр утгаар төрөө төлөөлөөд явж байгаа гэсэн үг. Үүнд хүнийг нь хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг. НҮБ-ын конвенц гэж бий. Энэ конвенцийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дарга автоматаар дипломат эрхтэй. Олон улсын л хуулиа дагана шүү дээ.

-Солонгосын талаас дахин ирж байцаалт өгөхийг шаардаж байгаа гэж байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? 

-Энэ мэдээллийг холбогдох байгууллагаас авах нь зүйтэй. Монголын төр дипломат эрх ямбатай. Энэ нь хаана ч хэзээ ч хамгаалагдаж байх ёстой. Тэр нь хэн нэгэн хүнийг хамгаалж байгаа биш. Монголын төрийг олон улсын хуулиар хамгаалж байгаа асуудал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж