Сүлжээгүй утас ашиглаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Сүлжээгүй утас ашиглаж эхэлнэ

Австраличууд Serval нэртэй холбооны шинэ систем бий болгосноор гар утсаар үүрэн холбооны сүлжээгүй газарт ч дуудлага хийж, интернэтэд холбогдох боломжтой болжээ. Энэ технологийг mesh networking хэмээн нэрлэжээ.

Аппарат болгон хэрэглэгчээс гадна дамжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Утаснууд бие биеэ танин сүлжээ үүсгэх бөгөөд аль нэгийг нь унтраахад бусад нь автоматаар орлон сэргээнэ. Ингэхдээ жирийн утасны дугаар хэрэглэдэг байна. Цэгүүд хоорондоо Wi-Fi технологийн тусламжтайгаар холбоо тогтооно. Үүрэн холбооны шинэ хэлбэрийг Австралийн Arkaroola Wilderness Sanctuary дархан газарт туршиж үзэхэд Serval нь сансрын холбоо ч хүрч чаддаггүй агуй хонгилд ч сайн ажиллаж байгаа аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж