Н.Төгсцогт, Гари Рассель нар тулалдана

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт, Гари Рассель нар тулалдана

Н.Төгсцогт, Гари Рассель нар тулалдана

Тулааны спорт сонирхогчдыг удтал хүлээлгэсэн тулаан тун удахгүй болох нь ээ. Мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдахаар болжээ. Гэхдээ тулааны товыг хараахан зарлаагүй байна.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болжээ. Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин ажээ.

Эх сурвалж: Boxingscene.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж