“Исламын улс” бүлэглэл Хятад, Норвегийн хоёр иргэний барьцаанд мөнгө нэхэж байна. “Исламын улс” бүлэглэл англи хэлээр гардаг “Dabiq” хэвлэлээрээ дамжуулан олон улс болон хүний эрхийн байгууллагад хандан Хятад, Норвегийн иргэдийг суллахын төлөө мөнгө төлөхийг шаарджээ. Хэт даврагчид хэр хэмжээний барьцаа нэхэж байгааг тодорхой мэдээлээгүй боловч барьцааны хүмүүст цаг бага байгааг анхааруулсан байна.
Норвегийн Тронхейм их сургуульд ажилдаг 48 настай Оле-Йохан Гримсгаард-Офстад өнгөрсөн нэгдүгээр сард Сирид очсоныхоо дараа исламын хэт даврагчдад барьцаалагджээ. Харин Хятадын иргэн 50 настай Фан Жинхуй нь консулын ажилтан гэхээс өөр мэдээлэл байхгүй байна.
Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг өөрийн орны иргэнийг суллахыг тулд барьцаа төлөхгүй гэж мэдэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse