БНСУ-ын “Samsung Electronics” компани өөрийн төв байрууд дахь ажилтнуудынхаа тоог 10 хувиар танахаар бэлтгэж байгаа талаар тус улсын өдөр тутмын сонин мэдээлжээ.
Цомхотголд хүний нөөц, санхүү болон олон нийтийн харилцааны хэлтсүүд багтах гэнэ. Төв байруудад нь нийт 98 мянга 999 ажилтан байдаг аж.
Ийнхүү цомхотгол хийх болсон шалтгаан нь санхүүгийн хүнд байдал ба “Galaxy” брэндийн ухаалаг гар утасных нь борлуулалт сүүлийн таван сар дараалан буурсан нь нөлөөлжээ.
Т.МӨНХ