Эль Чапо буюу Атигар | News.MN

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Эль Чапо буюу Атигар

Эль Чапо буюу Атигар хэмээх нэрийг сонсоод Мексик, Латин Америк даяараа дагжин чичирдэг. Мексикийн хамгийн том хар тамхины мафийн толгойлогч, Атигар хочит Хоакин Гузман Лоэра энэ зун шоронгоос ээлжит дуулиан дагуулсан орголтоо хийсэн. Түүнийг Мексикийн цагдаагийн газар, Интерпол, Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байна. Тэгвэл Эль Чапогийн сураг гарчээ. Гарах гарахдаа идэж ууж суугаа зураг нь твиттерт гарчээ. Хоакин Гузман Лоэрагийн хүү Алфредо Гузман энэ зургийг твиттерт оруулангаа "Надтай хэн байгааг мэдэж л байгаа биз дээ, сэтгэл маш хангалуун байна" хэмээн жиргэжээ. Зургийг интернэтэд оруулсан байрлал нь Коста Рика хэмээсэн байв. Мексикийн хамгийн сайн хамгаалалттай шоронгоос энэ оны долдугаар сарын 11-нд Эль Чапо оргосон юм.

Гузманыг баривчлах үеэр

Зартай алан хядагч Осама бин Ладенг устгасны дараа АНУ-ын Төрийн департамент Эль Чапог дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн, Америкийн нэг номерийн дайсан хэмээн албан ёсоор зарласан байдаг. Учир нь Мексик, Өмнөд Америкаас АНУ-ын хил даван орж ирж байгаа хар тамхины ихэнхийг Эль Чапогийн захирсан “Синалоа” картель илгээдэг байна. Ер нь Гусманы удирддаг “Синалоа” бүлэг дэлхийн хамгийн том хар тамхины бүлэгт тооцогдож, Америкаас гадна Европ, Азийн 50 гаруй оронд хар тамхи нийлүүлдэг судалгааг Интерполоос гаргасан байдаг.

Ийм аюултай зартай гэмт хэрэгтэн бааранд суугаа зургаа хээв нэг твиттерт оруулахыг зөвшөөрнө гэж хэн мэдэх билээ. Ер нь Эль Чапо этгээд үйлдлээрээ алдаршсан нэгэн. Домогт Аль Капонегоос хойш анх удаа Америкийн нийгмийн хамгийн том дайсан хэмээн цоллогдож яваа энэ Атигарын сүүлчийн орголт Холливудын “Шоушенкаас оргосон нь” киноны үйл явдалтай төстэй. Гэхдээ тэр газар доорх хонгилыг кинон дээрх шиг 20 жил ухсангүй, ганцхан жилийн дотор л амжуулжээ.

 

Түүний хөрөнгө 1 тэрбум ам доллар

“Альтиплано” шоронгоос 1.5 км зайд орших эзэнгүй хоосон байрнаас түүний камер хүртэл ухсан хонгил нь 1.7 метр өндөр, 80 см өргөнтэй, дотор нь гэрэл, агааржуулагч, мотоцикль хүртэл байсан гэнэ. Энэ хонгилыг ухахад 3.25 мянган тонн шороо гарч, долоон тоннын багтаамжтай ачааны тэрэг 380 удаа зөөсөн байх тооцоог шинжээчид гаргажээ. Мөн орчин үеийн багаж хэрэгслээр гурван ээлжээр ажиллаж байж л жилийн дотор дуусгах боломжтой гэнэ. Шоронгийн харуул манаанд ч мэдэгдэхгүй, газар шорооны энэ их ажлыг яаж амжуулсныг бурхан л мэдэх байх.

Мексикийн засгийн газар 3.8 сая доллар, АНУ-ын засгийн газар 5 сая доллараар түүний толгойг үнэлжээ

Зарим хэвлэлээр Гузман оргох бэлтгэл, шоронг тэр чигээр нь хахуулдахад нийт 50 сая ам.доллар зарцуулсан гэж бичиж байлаа. Олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Мексикийн хамгийн баян 10 эрхмийн нэгэнд тооцогддог түүнд шоронгоос оргоход ийм хэмжээний мөнгийг цацахад асуудалгүй л байсан байх.

Ер нь Гузман газар доорх хонгилд тун элэгтэй. 1990 онд Гузман гэртээ амьтны хүрээлэн байгуулахаар архитектор Фелипе де Хесус Корона-Верберийг урьжээ. Амьтны хүрээлэн бариулах зуураа хар тамхи, мөнгө, зэр зэвсэг нуух нуувч олныг хийлгэж байлаа. Энэ үед АНУ-ын хилийн ойролцоох байшин дор нууц өрөө барьж болоод байхад хил давсан хонгил барьж болохгүй гэж үү гэсэн бодол Гузманы толгойд төржээ.

Гузман шоронгоос оргож байгаа үеийн камерт үлдсэн бичлэг (Шоронгоос 1.5 км-ын зайд Гузманы камер хүртэл ухсан хонгилын гарц байжээ)

Ингээд Фелипе де Хесус Мексикийн Агуа-Приета хот дахь Гусманы гэрээс Америкийн Дуглас хотын агуулах хүртэл хонгил барьсан байна. Энэ санаа хар тамхины бизнест хувьсгал авчирсан юм. Одоо Америкт Мексикээс нийлүүлж байгаа хар тамхины наймааны ихэнхийг газар доогуур хийж байна. Цагдаагийн газраас “Синалоа” бүлгийнхний 90 гаруй хонгилыг илрүүлэн, шалгахад дотор нь гэрэл, агааржуулагч, ачаа зөөх төмөр зам ч байсан гэдэг.

Тэрээр нэг хэсэг Сьерра-Мадре ууланд амьдарч байхдаа доод тал нь 300 бие хамгаалагчгүй бол гадагш гардаггүй байжээ. Цагдаагийн газрынхан түүнийг хаана байгааг мэдлээ ч баривчлах ямар ч найдваргүй байлаа. Өстөн дайснууд нь хордуулж магад гээд тэр хувийн тогоочийнхоо хийсэн хоолоос өөр зүйл амсдаггүй. 2007 онд Атигар Мексикийн мисс, мафийн толгойлогчийн охин, 18 настай Эмма Коронельтэй гэрлэснийхээ дараа хамгаалалтаа багасгаж, ихэнхдээ хотод амьдардаг болсон юм. Залуу эхнэр нь зугаалж цэнгэхийг хүсч, Гусман өөрөө ч хөрөнгө мөнгөө үрж эхэлжээ. Түүнийг ресторанд хоол идэхээр ороход бие хамгаалагчид нь бүх үйлчлүүлэгчийн гар утсыг хураан авч, боссоо хооллож дуусахыг нь хүлээдэг байв. Гусман зоогоо бариад, хүмүүсээс хүлцэл өчиж, бүгдийнх нь тооцоог хийгээд, гар утсыг нь өгөөд явдаг байсан аж.

Дэлхийн хамгийн том хар тамхины наймаачин, мафийн бүлэглэлийн толгойлогч Гузман хэмээх энэ эрийн тухай товчхон өгүүлэхэд ийм. Дээр дурдсанаар түүнийг америкчууд төдийгүй олон улс даяараа эрэн сурвалжилж байхад Коста Рикад хамар дор нь жиргэж суусан нь ил болж өрнөдийг шуугиулаад байгаа юм.

CNN сайтад бичсэнээр 13 жилийн ялтай Гузман хоёр дахь удаагаа оргосон нь энэ бөгөөд Мексикийн засгийн газраас түүнийг барьсан хүнд 60 сая песо буюу 3.8 сая доллар амлаад байгаа юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын засгийн газраас 5 сая ам.долларыг түүний толгойд амлаад байна.

Н.ЦЭНД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2015-09-10 202.70.46.213

ШИНЭ ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ

Avatar

Зочин 2015-09-10 150.129.143.208

Хөөе юун Дамбын Хишгээ вэ? Манай найзад няхуулсан ш дээ. хагийн гахай л байна лээ.

Avatar

шоронгоос 2015-09-10 85.117.117.103

манаи Дамбын Хишгее ахтаи адилхан гар баина даа

Avatar

ёооё 2015-09-10 211.36.134.214

ингэж амьдархыссс

Avatar

jinhene 2015-09-10 194.95.2.3

jinhen mafioso gar daa. gehdee kartell ni olon 1000 hunii tsusaar garaa ugaasan daa

Avatar

РАВДАН 2015-09-10 202.70.46.214

СОНИРХОЛГҮЙ ҮНЭ БАЙНА. БИ БОЛИЛОО.

Avatar

ап 2015-09-10 122.201.24.76

Сайн эр юм биз дээ манайхаар бол

Avatar

zochin 2015-09-10 202.131.227.102

saihan yumaa

Avatar

иргэн 2015-09-10 202.21.113.106

Юу нь сайхан байхав дээ, гэмт хэрэгтэн хэдэн сая залуусын амьдралыг там болгосон хар тамхины наймаачин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж