Иранчууд охидоо бүжиглэснийх нь төлөө баривчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Иранчууд охидоо бүжиглэснийх нь төлөө баривчилж байна

Иранчууд охидоо бүжиглэснийх нь төлөө баривчилж байна

Иранд залуу охид өөрсдийн бүжиглэж байгаа бичлэгийг цахим орчинд нийтэлснийг гэмт хэрэг хэмээн үзэж баривчилж, цаашлаад шоронд суулгаж байна. Шинэ сар эхлээд удаагүй байгаа ч аль хэдийн гурван бүсгүйг баривчилжээ.

Сахра Афшариан, Сара Шариатмадари, Нилофар Мотеи нар цахим ертөнцөд мянга, мянган дагагчтай бөгөөд өөрсдийн "Шафл" бүжиж буй бичлэгийг нийтэлснээс болоод ёс суртахуунгүй үйлдэл нийтэд сурталчилж, олон охидыг уруу татсан хэргээр Тихраны ойролцоох Карчак шоронд гурван жилийн хугацаатай хоригдож байна.

2017 онд Афшариан битүү хувцас, хижаабтай бүжиглэсэн ч цагдаа нар түүнийг нь ёс бус үйлдэл хэмээн үзэж гэмт хэрэгтэн хэмээх нэр зүүлгэжээ.

2018 оны есдүгээр сард хоёр жүжигчин Шекспирийн жүжиг тавихдаа тайзан дээр бүжиглэснээс болж мөн баривчлагджээ.

2014 онд Фаррел Виллиамсын "Happy" дуун дээр зургаан залуу охин бүжиглэснийхээ төлөө Исламын дүрмийг зөрчсөн гэгдэж тус бүр 91 удаа ташуурдуулж байжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nypost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж