Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд (2019.11.02-03) УИХ-ын Тамгын газрын Биеийн тамир, спортын зөвлөлөөс зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын алба, Ардчилсан намын зөвлөл, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээн шатар, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, боулинг гэсэн таван төрлөөр болов. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8 багийн 320 гаруй тамирчин 120 медалийн төлөө өрсөлдсөн юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Шатар
Эрэгтэйчүүд:
- Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт Г.Алтан-Оч,
- Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат,
- УИХ-ын гишүүн А.Сүхбатын туслах Э.Алтаншагай.
Эмэгтэйчүүд:
- УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн туслах Э.Урангоо,
- УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт Х.Амангуль,
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяа.
Ширээний теннисний багийн төрөлд:
- УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн баг,
- Дотоод аудитын алба, Гадаад харилцааны хэлтэс, Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг,
- Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, УИХ-ын даргын Ажлын албаны хамтарсан баг.
Боулингийн багийн төрөлд:
- Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамтарсан баг,
- Хууль, эрх зүйн хэлтсийн баг (тэгш),
- УИХ-ын гишүүний туслахуудын баг.
Сагсан бөмбөг
Эрэгтэйчүүд:
- Хууль, эрх зүйн хэлтсийн баг (сондгой),
- УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн баг,
- Хууль, эрх зүйн хэлтсийн баг (тэгш).
Эмэгтэйчүүд:
- Дотоод аудитын алба, Гадаад харилцааны хэлтэс, Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн хамтарсан баг,
- Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамтарсан баг,
- УИХ-ын гишүүний туслахуудын баг.
Волейбол
Эрэгтэйчүүд:
- Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, УИХ-ын даргын Ажлын албаны хамтарсан баг,
- Хууль, эрх зүйн хэлтсийн баг (тэгш)
- Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамтарсан баг
Эмэгтэйчүүд:
- УИХ-ын гишүүний туслахуудын баг,
- Хууль, эрх зүйн хэлтсийн баг (тэгш),
- Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамтарсан баг.
Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогч
- Шилдэг эрэгтэй тоглогчоор Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Баярсайхан,
- Шилдэг эмэгтэй тоглогчоор Гадаад харилцааны хэлтсийн референт Г.Булган.
Волейболын төрөлд шилдэг тоглогч
- Шилдэг эрэгтэй тоглогчоор УИХ-ын даргын Ажлын албаны референт М.Мэндсайхан,
- Шилдэг эмэгтэй тоглогчоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяа
Багийн дүнгээр УИХ-ын Тамгын газрын 2019 оны таван төрөлт спорт тэмцээний Шилжин явах цомын эзнээр Хуралдаан зохион байгуулах хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хамтарсан баг тодорлоо.
Шилдэг хөгжөөн дэмжигчдийн багаар Хууль, эрх зүйн хэлтсийн хамт олон шалгарав.
Шалгарсан баг, тамирчдын шагналыг УИХ-ын Тамгын газрын удирдлагууд гардуулан, баяр хүргэж, амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.