Ж.Батзандан гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзана

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзана

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо иргэд сонгогчидтой  хийх уулзалтаа  2015 оны 9 дүгээр  сарын 11-нээс  эхлэж, Баянзүрх, Налайх дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар болжээ.

 

Тэрбээр уулзалтаараа өөрийн ажлын тайлангаа танилцуулж, УИХ-ын хаврын  чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, дүүрэг хороодод хийгдэж буй ажлын талаар иргэдтэй санал солилцох юм байна.  Ж.Батзандан гишүүн намрын чуулган эхэлтэл уулзалтаа зохион байгуулах аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж