Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн энэ өдөр хүндэтгэдэг. Өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын их хурлын дарга З.Энхболд тэргүүтэй албаныхан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд төрийн өндөрлөгүүдээс гадна УИХ, Засгийн газрын төлөөлөл, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын ахмадын холбоо, нийслэлийн Засаг даргын тамгын газар тэргүүтэй албаныхан оролцсон юм. Мөн эцэг, эх, өвөө, эмээгээ улстөрийн хилс хэргээр алдсан ахмад буурлууд ч хүндэтгэлийн ажиллагаанд оролцов.

Дашрамд дуулгахад, энэ оны эхний хагас жилд л гэхэд иргэн, байгууллагаас цагаатгалын асуудлаар 30 орчим өргөдөл, гомдлыг Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлжээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж