“Монгол адуучин”-г унтуулсны дараа морин уралдааныг зогсоохыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

“Монгол адуучин”-г унтуулсны дараа морин уралдааныг зогсоохыг шаарджээ

“Монгол адуучин”-г унтуулсны дараа морин уралдааныг зогсоохыг шаарджээ

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын Mongolian Groom буюу Монгол адуучин нэртэй хурдан хүлэг бямба гаригт /2019.11.02/ АНУ-ын Калифорни мужийн Санта-Анита цэнгэлдэхэд болсон “Breeders’ Cup” үржлийн адууны өндөр чансаатай морин уралдааны финалын үеэр гэмтэж, улмаар мал эмнэлгийн үзлэгийн дараагаар морийг унтуулсан юм.

Энэхүү үйл явдлын дараагаар тус улсын амьтны эрх хамгаалах байгууллагаас /PETA/ морин уралдааныг зогсоохыг шаарджээ.

“Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд оролцож, гурван удаа түрүүлж, нийт 597 мянга 141 ам.долларыг хожиж байв.

Он гарснаас хойш нийт 37 морь яг үүн шиг уралдааны зам дээр үхсэн ба эм тарианы тун хэтрүүлэх нь уралдааны морьдыг үхэлд хүргэх гол шалтгаан байдаг гэдгийг амьтны эрх хамгаалагчид мэдэгджээ. Мөн тэмцээний бичлэгээс эргэн харахад “Монгол адуучин” сүүлчийн тойрог дээр ирээд эргэлт хийх үед унаач морийг ташуурдаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд ямар ч тохиолдолд морийг ташуурдахгүй байхыг PETA  уриалжээ.

“Breeders Cup” уралдаан нь хамгийн их мөнгө эргэлддэг спортын арга хэмжээнүүдийн нэг бөгөөд энэ удаагийн уралдаан хоёр өдрийн турш үргэлжлэхдээ 30 орчим сая ам.долларыг цуглуулсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж