Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байна | News.MN

Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байна

Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байна

Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байна

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хуулиудыг зөрчиж буй талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнөөдөр/2019.11.04/ мэдээлэл хийлээ.

Улсын төсвийг өргөн барихдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тусгай сангийн 14-р зүйлд заасан Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг жил бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд /ЖДҮХС/ хувиарлана гэсэн заалтыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ заалт уг нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл улсын төсвийг өргөн барихдаа ЖДҮХС-д энэ 10 хувийг хувиарлаагүй нь Засгийн газар хуулиа биелүүлэхгүй байгаагийн илрэл. Тодруулбал, 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт 1,9 их наяд төгрөгөөс 10 хувь буюу 190 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд очих ёстой байжээ.

Үүнээс гадна хууль өргөн барихдаа Засгийн газрын тусгай сан дотор ЖДҮ, Мал хамгаалах, тариалан эрхлэлтийг дэмжих сангуудыг нэгтгэхээр болсон байна. Ингэхдээ мөн хууль тогтоомжийн тухай хуулийн 8-р зүйлийн 1.5 буюу эрх ашиг нь зөрчигдөх магадлалтай бизнес эрхлэгчдээс санал авах заалтыг зөрчсөн юм байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр

-Бидний хүсч буй хамгийн гол зүйл бол ЖДҮХС-г хэвээр нь үлдээх юм. Сангуудыг нэгтгэхдээ бизнес эрхлэгчдээс санал авсан мэтээр худал мэдээлэл хавсаргасан байдаг. 2016 оны зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан хэлэлцүүлгээс авсан гурван саналаа оруулсан байна. Мөн мэдээлэл технологитой холбоотой ТББ-уудаас санал авсан болж, албан бичиг хавсаргаж, хуулийн заалтыг хангасан мэт харагдуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна. Аль гурван жилийн өмнө Боловсрол, соёлын салбарын бизнес эрхлэхтэй холбоотой хэлэлцүүлэг хийснээ хавсаргана гэдэг бол байж болохгүй асуудал. Үүнээс гадна мал хамгаалах сангийн зээлийг 2017 онд 40 тэрбум төгрөгийг нэлээн олон компани авсан байдаг. Хамгийн дээд тал нь таван тэрбум хүртэл хэмжээтэй. Гэтэл энэ зээл эргэн төлөгдсөн үү гэдэг нь тодорхой бус. Энэ мөнгийг эргэн төлүүлэх хүсэлгүй учраас ЖДҮ сантай мал хамгаалах санг нэгтгэж байна гэж бид хардаж байна. Мөн тариалан эрхлэх сан нийт зургаан салбар, 165 ажилчинтай. Энэ том байгууллагад ЖДҮ санг хавсарган нэгтгэж буй нь яваандаа ЖДҮ санг устгах зорилготой гэж харагдахаар байгаа юм.

ЖДҮХС-с төсөл сонгон шалгаруулах зээлийн хорооны гишүүн Н.Есүгэн

-Миний бие 2019 оны долдугаар сард төсөл сонгон шалгаруулах хороонд орж ажилласан. Уг хороонд энэ жил баялаг бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс орж ирсэн. Энэ нь өнгөрсөн зургадугаар сард төсөл сонгон шалгаруулахад орсон хуулийн өөрчлөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн хуулийн сайн заалтууд байсан гэсэн үг. Гэтэл үүнээс гуравхан сарын дараа буюу есдүгээр сард уг хуулийн 11-р зүйлийн 11-ийн 1,5,7-г өөрчлөх заалтууд гэнэт орж ирсэн. Бид үүнийг тууштай эсэргүүцсэний үр дүнд Засгийн газар энэ заалтуудыг нууцаар буцаан татсан байна. Тиймээс бид энэ эсэргүүцлээ илүү өргөн хүрээнд явуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-04 103.229.121.93

Uraan uraan uraan uraan uraan uraan

Avatar

Зочин 2019-11-04 103.229.121.93

Uran uran uran uran

Avatar

зочин 2019-11-04 66.181.161.34

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн,
Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддог доо

Avatar

иргэн 2019-11-04 192.82.66.152

Ярихаас өөр зүйл хийдэггүй тэмцэгчид байнаа байна.Ярих биш үр дүнд хүргэж ажил болгож эрх мэдэлтэнгүүдэд болдоггүй юм байна хуулиа дээдлэх ёстой юм байна гэдэг цочроо өгч цочроо авдаггүй эрх мэдэлтэнгүүдийг огцортол нь тэмцэх ёстой.Манайд бол эсрэгээрээ мөнгө өгөлцөж авалцаад л таг болдог.Ингэж өөрсдөө хөрөнгөжөөд байгаа нь шударга ёс тогтоож байгаа юм байлгүй дээ.5 нөхөр гадаад дотоод төрийн бүх сайн муу ажлыг чалчсаар байгаад хүн болгон л гүтгэж доромжилдог нь бүр байдаг зүйл болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж