Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар Буянт голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс өчигдөр /2019.11.03/ 27 настай эмэгтэй С үсрэх гэж оролджээ. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл мөн өдрийн 17.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид 17.45 цагт очиж, бүсгүйтэй 15 гаруй минут ярилцан, эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Амиа хорлох нь асуудлын шийдэл биш учраас дотнын хүнтэйгээ ярилцах, асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцахыг сэтгэл зүйчид зөвлөдөг байна. Дашрамд дурдахад, стрессээ зөв тайлж чадаагүйгээс сэтгэл гутрал цаашлаад сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч, хүнийг амиа хорлоход хүргэдэг бөгөөд монголд жилд 500 гаруй хүн амиа хорлодгийг судалгаагаар тогтоожээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ