Жокер бол Бэтмэний хамгийн том дайсан… эсвэл үгүй юм болов уу? Энэ жил нээлтээ хийсэн Жокер кино олон үзэгчдэд "Хоакин Фениксийн Жокер Бэтмэнтэй холбоотой юу?" гэх асуулт үлдээсэн. Артур Флек Жокер болоход үүссэн үймээн самууны үеэр Бяцхан Брюс Вэйний эцэг эх амиа алдсан байж болзошгүй. Тэгэхээр Флек өсч том болсон Брюс Вэйний дайсан мөн гэсэн үг үү? Эсвэл Флекийн үйл хэргийг өөр Жокер үргэлжлүүлэх үү? Флек Бэтмэний дайсан мөн үү? гэсэн асуултуудад Хоакин Феникс "Минийхээр бол тийм" гэж хариуллаа.
Кино хүн бүрийг эргэлзүүлж, өөр өөрсдийн дүгнэлтийг гаргаж, хоорондоо ярилцах том сэдэв болсонд Феникс баяртай байгаа гэнэ. "Энэ киноны ард маш том нууц бий. Тод бид хоёр энэ тухай маш их ярилцсан. Хэрхэн бусад бүх кинонд байдгийн эсрэгээр энэ бүхнийг үзэгчдийн огт төсөөлөөгүй, тэр байтугай огт хүсээгүй дүрийн үнэн төрх байлгах вэ? Бид үүгээр л өөрсдөдөө давуу тал олж авах хэрэгтэй байсан" хэмээн Феникс дурслаа.
ДиСи комикс өмнө нь Жокерийн түүхийн талаар зохиол, номууд хэвлэж байсан. Тэдний дундаас Алан Мүр, Брайн Болландын Бэтмэн: Үхлийн тохуу 1988 нь хамгийн алдартай. Энэхүү зохиолоос 2016 оны энимэйшн болон энэ оны Жокер санаа авсан гэдэг.
ДиСи Комиксийнхон гурван өөр зан араншин, гурван өөр дотоод ертөнцтэй, гурван өөр Жокер бидэнд бий хэмээн тайлбарлаж байсан бөгөөд 2016 онд бүтээгдсэн Жокероос хойш өөр Жокерийн түүх хүлээгдсээр байгаа билээ.
Харин зарим үзэгчид кинон дээрх бүхэн бодит явдал биш, зөвхөн Флекийн төсөөлөл хэмээн үзэж буй.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: comicbook.com
Холбоотой мэдээ