Албадан гаргасан хятадууд гурван жил Монгол руу нэвтрэх эрхгүй | News.MN

Албадан гаргасан хятадууд гурван жил Монгол руу нэвтрэх эрхгүй

Албадан гаргасан хятадууд гурван жил Монгол руу нэвтрэх эрхгүй

Албадан гаргасан хятадууд гурван жил Монгол руу нэвтрэх эрхгүй

"Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн хэлсэнчлэн "мөнгө угаах" гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 759 иргэнийг баривчилсан дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж буй. Мөн хэргийн шалгалтын явцад БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Наймдугаар сараас хойш эдгээр хятадууд жуулчны визээр Монгол улсад нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд визийн журмыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байгаагүй учир өнгөрсөн Бямба гаригт /2019.11.02/ Монгол улсаас албадан гаргасан билээ.

Дээрх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Ж.Амгалангаар удирдуулсан бие бүрэлдэхүүн гардан гүйцэтгэжээ. Бие бүрэлдэхүүнд Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллагын алба хаагчид багтсан байна.

ГАЛТ ТЭРЭГ ЗАМДАА ЗОГСЧ, ХЯТАД ХҮМҮҮСИЙГ БУУЛГАСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАРСАН НЬ ХУДАЛ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Монгол Улсад нэвтрэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 759 иргэнийг хуяглан хүргэх ажиллагааг хууль хүчний холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгээд ирлээ. Тэдгээр иргэдийг Ням гаригт /2019.11.03/ БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Эрээн хотын хууль хүчний байгууллагад хүлээлгэн өгсөн.

Тээвэрлэлтийн үед хүндрэл, бэрхшээл тулгарсангүй зохион байгуулалтын дагуу явагдсан гэдгийг онцлон хэлье. Учир нь, цахим орчинд албадан гаргасан хятад иргэдийг ачсан тусгай галт тэрэг замдаа зогсч, тэдгээр хүмүүсийг буулгасан гэх мэдээлэл тарсан. Бид замдаа зогсолгүй явсан. Монголоос 759 хүнийг тээвэрлэсэн бөгөөд ганц хүн ч дутаалгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Хоёр улсын хоорондын Хууль сахиулах эрх зүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг чангатгах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах зарчмын дагуу БНХАУ цаашид хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн” гэлээ.

Жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 759 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, 30 нь Эрээн хотод суугаа Консулын газраас, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-наас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас, дөрөв нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авчээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хар тамга даран, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргах шийдвэр гарсан энэ нь юм.

Үүргээ гүйцэтгээд ирж буй алба хаагчид

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Japand zugeer l harlasan huniig 5 jil, USA 10 jil oruuldaggui 2019-11-04 66.181.190.103

Tehdee ene bol zuvhun haraar l baij baigaad barigdsan humuus shuu. Harin hereg hiih yum bol nasaar ni oruuldaggui.

Avatar

zochin 2019-11-04 202.179.31.51

Hyatadad mongol irged PC togloson bol shuud shorond oroh blgui.

Avatar

зочин 2019-11-04 103.14.38.144

бид нар хүний оронд ингэж дургисан бол 3 -хан жил болоод ахиад хүрээд ирээрэй гэж толгойг минь илэх болов уу даа. аягүй бол ,,,, манай монгол орон яах гэж ийм арчаагүй долигонуур бдаг бнаа.тусгаар улс байж.хойч үеээ бодоход яадаг бнаа. оросууд шиг л байлдаа.

Avatar

зочин 2019-11-04 103.14.38.144

хар визыг насан туршид нь дардаг биздээ.

Avatar

Зочин 2019-11-04 223.38.24.70

Тэд 3 жилийн дараа улам боловсронгүй болоод өөр муу юм хийнэ хараарай та нар тэгээд дараа эь буудалдаа байж байгаад буцаад явчина гээд Ийм арчаагүй уос орон ыайдаг юм уу монолоос өөр оронл бро хандыг нь хага дарсан

Avatar

бодлын хулгайч 2019-11-04 66.181.167.53

3 жил чадах уу. өөр нэрээр ороод л ирнэ дээ.

Avatar

Зочин 2019-11-04 49.0.137.131

Би өөр улсад жуулчлалын визтэй очоод хулгай хийгээд байвал ял авахгүй хөөгдөнө гэж ойлгох уу

Avatar

нх 2019-11-04 49.0.137.131

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байх – гэж тодорхойлсон байх юм. Уг нь мөнгө угаах гэсэн гэмт хэрэг үйлдсэн биз дээ.

Avatar

Зочин 2019-11-04 202.9.43.186

3 жилийн дараа ирж мөнгө угааж болно гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Дараа ирэхдээ арга нь бүр боловсронгүй болох байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-11-04 202.126.89.147

yun 3 jil ve. nasaar ni oruulahgui baih heregtei

Avatar

Зочин 2019-11-04 192.82.64.153

Элчин сайдын яамны хүмүүс буруутай шүү виз олгодог тэд чбас хамаатай

Avatar

Зочин 2019-11-04 202.131.245.243

"Электорат хөдөлгөөний Тэрогүүн баабарын тролл 759 хятад иргэнийг тоо ёсоор Эрээн хотын цагдаагийн газарт хүргэж өглөө"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж