Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаад харилцааны яам, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: president.mn