Булчингаа томруулахын тулд хүндээр өргөх хэрэгтэй л дээ… Гэхдээ учир бий…

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Булчингаа томруулахын тулд хүндээр өргөх хэрэгтэй л дээ… Гэхдээ учир бий…

Булчингаа томруулахын тулд хүндээр өргөх хэрэгтэй л дээ… Гэхдээ учир бий…

Фитнессээр сонирхон хичээллэгч, өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаардаг шинэ үеийн залуусынхаа мэдлэгт нь нэмэр болох үүднээс шинжлэх ухаан, онол нотолгоон дээр суурилсан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Булчингаа томруулахын тулд хүндээр өргөх хэрэгтэй л дээ. Гэхдээ юм гэдэг учиртай

Тэр хүний өргөж байгаа жинг чи заавал даах албагүй. Охидод заавал хүнд зүйл өргөж байгаагаар харагдах шаардлагагүй, жижиг гантел өргөлөө гээд бусдаас дутна гэсэн үг биш, ичих юм байхгүй. Үнэндээ зааланд бүгд өөрсдийгөө хичээгээд дасгалдаа төвлөрөөд л байж байгаа.

Нэг удаад өргөж чадах хэмжээгээ дунджаар 8-12 өргөлтөнд хуваагаад буюу хэдэн шахалт хийх гэж байгаагаа тооцоолоод жингээ бодох хэрэгтэй.
8 удаагийн шахалт хийх гэж байгаа бол 10 удаа өргөж чадах жингээ сонгоод 2 өргөлтийн нөөцтэй хийх нь хамгийн тохиромжтой байдаг.

Бүх оролтууд адилхан нөлөөлдөггүй…

Др.Карл Жюны судалснаар хамгийн сүүлийн оролтууд буюу булчин даахаа болиход ойртсон үеийн давталтууд булчинд хамгийн сайн нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн булчинг MRI-р шинжлэхэд даахаа болих хүртлээ хийдэг байсан хүмүүсийн булчин 13% илүү гэмтэл авсан буюу томорсон байв.

Тиймээс сүүлийн оролтууддаа хамаг анхаарлаа хандуулаад дуусгах хэрэгтэй байх нь.

Гэхдээ хүндээр өргөх нь чухал гээд хэт ачаалал өгвөл булчин гэмтэх аюултай. Тухайлбал: Гарын 2 толгойт булчин нь урт болон богино 2 хэсгээс тогтдог. Урт хэсэг буюу урт толгой нь доод хэсгээрээ шууны Dorsal tuberosity, дээд хэсгээрээ humerus буюу бугалганы ясны толгой дээгүүр дамнан далны supraglenoid tubercle-оос бэхлэгддэг.
Богино толгой нь бугалга ясаар дамналгүй шууд далны caracoid process-дээр бэхлэгддэг.
Анатомийн ийм бүтэцтэй учраас богино толгой нь тохойг нугалахад илүүтэй оролцдог бөгөөд урт толгой нь гарыг эргүүлэх хөдөлгөөн болон мөрний үений бэхэлгээнд оролцдог.
Эдгээр 2 толгой аль аль нь шөрмөс болон төгсөж эдгээр сэртэнгүүдэд бэхлэгддэг бөгөөд тухайн хүний насны онцлог, эрдсийн байдал зэргээс хамааран бат бэх чанар нь янз бүр.
Мөр огцом хүчтэй мултрах үед урт толгойн шөрмөс тасрах гэмтэл олон байдаг бөгөөд бодибилдингийн тамирчид болон авто осол, өндрөөс унах зэргийн үед элбэг тохиолддог.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/  болон өөрийн биеэр ирж нарийн зөвлөгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж