“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аян Хан-Уул дүүрэгт үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аян Хан-Уул дүүрэгт үргэлжилсээр

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аян Хан-Уул дүүрэгт үргэлжилсээр

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн  дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр гурван цагийн турш ажиллаж 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлаж, сайн үйлсийн аян эхлүүлсэн.

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн өнгөрсөн бямба гараг буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” буюу бидний ярьж заншсанаар орон сууцны конторын 50 ажилтнууд гурван цагийн турш ажиллаж, 800 шуудай 20000 тн шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн айл өрхүүдэд савласан шахмал түлшийг хандивласан.

Үргэлжлүүлэн өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бямба гарагт Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны 40 гаруй залуучууд сайн дураараа “Эко дүүрэг-Утаагүй орчин” аянд нэгдэж, 240 шуудай 6 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш хандивлалаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс дүүргийн ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд түлшээр тусламж өгч бусдыгаа уриалан дуудаж байгаад компанийн зүгээс талархал илэрхийллээ.

Эко дүүрэг уриатай Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг “Эко дүүрэг – Утаагүй орчин” утааны эсрэг аянд хамтдаа тэмцэхийг уриалан дуудсаар байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж