Машины дугуй сольж байсан залууг дайрч, хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Машины дугуй сольж байсан залууг дайрч, хөнөөжээ

Машины дугуй сольж байсан залууг дайрч, хөнөөжээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу арваннэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 20.10 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж, амь насыг нь  хохироосон байна.
  • Мөн энэ өдөр 00.26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  тавдугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г  мөргөж, амь насыг хохироосон хэрэг тус, тус бүртгэгджээ. 

Э.БУРАМ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж