Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу арваннэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 20.10 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж, амь насыг нь хохироосон байна.
- Мөн энэ өдөр 00.26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг хохироосон хэрэг тус, тус бүртгэгджээ.
Э.БУРАМ